2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Усайн Болт 2017 онд зодог тайлна

Усайн Болт 2017 онд зодог тайлна

Нийтлэлийн төрөл: Спорт

Усайн Болт 2017 онд зодог тайлнаМанай гаригийн хамгийн хурдан хүн, Яамайкын нэрт хөнгөн атлетикч Усайн Болт өчигдөр АНУ-ын Нью-Йорк  хотод нэгэн арга хэмжээнд оролцжээ. Тэрбээр 100 болон 200 метрийн гүйлтийн төрөлд Дэлхийн дээд амжилтыг хамт эзэмшсэн анхны бөгөөд цорын ганц хүн юм. Тэгвэл 30 настай элит тамирчин өчигдөр болсон арга хэмжээний үеэр тун их анхаарал татсан нэгэн зүйлийн тухай ам нээжээ. Усайн Болтоос сэтгүүлчид хэзээ зодог тайлах талаар нь асуухад “Лондоны Дэлхийн аваргын дараа зодог тайлахаар төлөвлөж байгаа” гэж хариулсан байна. 

Алдарт Кентаки дербиг үзэхээр АНУ-д ирсэн Болт хүндэт зочдын үдэшлэгт орох үеэрээ энэ тухай ярьсан юм. Мөн түүнээс “Хэрвээ та Кентаки Дербигийн хурдан морьтай уралдвал ялах уу?” гэж асуухад “Тэгнэ. Бууж өгөөд бооцоогоо надад өг. Хэрвээ 40 метрт уралдвал би итгэл төгс түрүүлнэ” гэж хариулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.