2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Зүрхний эмч Ц.Даваацэрэн

Зүрхний эмч Ц.Даваацэрэн

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Ярилцлага

Б.ЭНХТУУЛ

Хүн болж төрсний гавъяаг газарт гишгэсэн хөлийн мөр төдийхнөөр хэмжих аргагүй юмХожмын өдөр эргээдхарахад гишгэсэн мөр нь тод томруун үлдэхийн сацуу хэлэх үгтэйхийсэн ажилтайтэрхүү ажил үйлс нь олны дундмөнхөд дуурсагдан үлдэх шиг сайхан зүйл үгүйЭнэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо тийм нэгэн эрхмийг онцлов.

Олны дунд “Зүрхний эмч Ц.Даваацэрэн” хэмээн хүндлэгдсэнүхэламьдралын заагаас олон хүний халуун амийгаварсан тэрээр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн эрхлэгчАнагаах ухааныдокторМонгол Улсын тэргүүлэх зэргийн их эмчклиникийн профессор, 2016 оны “Шилдэг эмч” Ц.Даваацэрэн юм.

 

МЭС ЗАСЛЫН ЭМЧ БОЛСОН ТҮҮХ

Хэдийгээр хүн болгон эмч болж болох ч хүний амь авардагалтан гартай эмч болно гэдэг хэн хүнд амархан олдоххувь заяа биш.  Тиймээс сонсоод халширмаарбас сониучирхан сонсмоор мэс заслын эмчийн цагзавыг харж,  яриа өрнүүлэх боломж арай гэж олдов.

П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг,  хэдийд ч гүйгээд очиход хөл ихтэйугтдаг газарТэр хэрээр Зүрх судасны мэс заслын тасаг өдөрт 2-3 хагалгаатайсардаа 30 гаруй хагалгаатайачаалалтай ажилладаг гэж ойлгож болноЦ.Даваацэрэн эмчийн өрөө их энгийн юмӨөлсөн хүнд тав тух муутай чюм шиг.  Ганц ажлын ширээсуухад тух муутайхан хоёр сандалсаарал дэвсгэртэй ганц нарийн буйданөмнө ньжижигхэн шилэн ширээ байхСанаагаар болдог бол өдөрт олон цаг хагалгааны өрөөнд хүний алтан амь аврахынтөлөө цустай “ноцолдож”,  хөлөө чилтэл олон цаг зогсч ажилладаг эмч нарынхаа өрөөг амралтын өрөө шигтохижуулах юмсан гэж бодогдовДаанчмонголчууд бидний боломж нь тиймхэн юм даа.

Ц.Даваацэрэн эмч эрүүл мэндийн салбарт 33 жилдээ ажиллаж байгаа нэгэнЯрилцахад энгийн аашмаяг алгаХарин ярьж суух зуураа үе үехэн хагалгаанд орсон хүний бие асуухаар гарч гүйх нь тиймхэн.  Зүрхний эмч мааньийм л завгүй нэгэн ажТэрээр Говь-Алтай аймгийн Тонхил  сумын уугуул. 1984 онд Анагаах ухааны дээд сургуулийгхүний их эмчийн мэргэжлээр дүүргэжээБидний яриа эмч болсон түүхээс эхлэв.

Эрхэм эмчийн аавГовь-Алтай аймгийн Тонхил сумын уугуулЖ.Цэднээ гэж байжээСумандаа Худалдаабэлтгэлийн газрын түүхий эдийн эрхлэгчбагийн дарга хийж байсанхэрдээ таарсан боловсролтой хүн байжээЦ.Даваацэрэн эмч “Тонхил сумынхан аавыг минь андахгүй сайн мэднэДайдаа гэж авгайлдаг санХарин ээж миньТонхил сумын сургуульд насаараа тогооч хийсэнП.Баяр гэж хүн байлааХүмүүс  Дүмээ гэж авгайлнаТонхилсумын сургуульд сурч байсан хүүхдүүд бүгд таньдаг байж билээЭэж минь Ховд аймгийн Цэцэг сумынхХовдынЦэцэг сумын II багГовь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо баригад хоёр зэргэлдээ оршдог.  Аавээжхоёрын минь айл болсон түүх бас үүнтэй холбоотой хэмээн дурсав.

Олон хүүхэдтэй айлд ядаж нэг эмч байх хэрэгтэй гэсэн явган яриа байдагЦ.Даваацэрэн эмч тэр л жишгээр эмчболжээЭцэгэхээс есүүлээ өссөнайлын том хүү аавынхаа хэлснээр эмчийн мэргэжлийг сонгожээАав миньманай гэрийн менежер байлааМанайд нэг эмчнэг жолоочнэг нягтлан байх хэрэгтэй гэж хэлдэг байвЕсөнхүүхдийн тав нь эрэгтэйдөрвөн нь эмэгтэйМанай дүү нар жолоочнягтанэмч гээд бүгд аавынхаа хэлснээрмэргэжил эзэмшээдөөр өөрийнхөөрөө ажиллажамьдарч байна.  Аав минь намайг  анх “Чи эмч болох ёстой” гэжхэлж байсанНадад ч эмч болох хүсэл байвХарин мэс заслын эмч болъё гэсэн хүсэл тээж явсан нь өнөөдөрбиеллээ олсон хэрэгМөн мэс заслын эмч болоход МонголУлсын төрийн шагналтАнагаах ухааны докторпрофессор Ц.Бундан багш маань надад их тус болж байлаа” гээд багшийгаа бас дурсав.

 

АЖЛЫН ГАРАА БУЮУ АНХНЫ ТОМИЛОЛТ

Амьдрал алдаа оноохөгжилтэй хөөртэй дурсамжаар дүүрэн байдагЦ.Даваацэрэн эмчийн анхны томилолтажлын гараагаа эхэлсэн түүх бас л сонин. 1984 онд Анагаахын дээд сургууль төгссөншинэхэн эмчид Говь-Алтайаймгийн Эрүүл мэндийн газарт очиж ажиллах хуваарь таарчээСургуулиа төгсөхдөө эхнэрхүүхэдгэр бүлийнамьдралаа төвхнүүлээд амжсан сэргэлэн оюутан нутагтаа очиж ажиллана гэсэн бодол тээн хөдөө явах хуваариасонсохоор сургууль дээрээ иртэлАнагаах ухааны хүрээлэнгийн  Мэс заслын секторт,  эрдэм шинжилгээний туслахажилтаних эмчээр томилсон  сайдын тушаал уншивГовь-Алтай аймагт очиж ажиллахаар намайг мэс заслынэмчээр ажиллуулдаг болов ууяадаг бол гээд бодожзогстол ийнхүү хотод хуваарилагдчихсан байв.  Тэрээр өмнөнь Анагаах ухааны хүрээлэнд Ц.Бундан багшийн удирдлагад хэд хоног дадлага хийж байсан нь багшшавь хоёрыганагаахын салбартайтэр дундаа зүрхний мэс засалч болох энэ хувь заяатай холбож өгчээ.

“...Намайг дадлага хийж байх үед Ц.Бундан багш надаас “Чи мэс заслын эмч болох ууЗүрхний мэс заслын эмчболвол яаж байнагэж асууж байсан юмБи мэс заслын эмч болох хүсэлтэйгээ хэлж байлаа.  Харин багш тэр үедюм хэлээгүйАнагаах ухааны хүрээлэнгийн  Мэс заслын секторт  хуваарилагдсан нь ийм учиртай байвГэтэл Говь-Алтай аймгаас “Бид хүнээ авч ажиллуулмаар байна” гэсэн бичиг ирээд болдоггүй.

Нэг өдөр ЭМЯ-ны Боловсон хүчин Лхамжав гэж хүн намайг дуудаад, “Чи хөдөө явж ажиллаХотод юугаа хийгээдбайгаа юм бэ” гэж загнавБагшдаа хэллээ.  “Намайг Говь-Алтай явж ажилла гэж байнаНэгэнт миний хуваарьгарчихсан учраас явъя” гэхэд юм хэлсэнгүйГурав хоногийн дараа багш намайг дуудав. “Баян-Өлгий аймгийнНэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр очиж ажилла“ гэж байна.  Социализмын үед бүх юм дэгтэй байсан.  ТэгээдБаян-Өлгий аймаг руу зургаан сарын хугацаатай очиж ажиллахаар боловБаян-Өлгийд таних хүн байхгүйЭмнэлгийн нэг булангийн өрөөнд түр байрладаг юмБаян-Өлгийн  Эрүүлийг  хамгаалах газрын дарга нь Марзейгэж  хүн намайг Ногоон нуур гээд сум дундын эмнэлэгт мэс заслын эмчээр хуваарилснаа дуулгавБи үнэнээ хэллээ. “Би саяхан сургуулиа төгссөнОлгой ч олигтой авч чадахгүй.  Хүн хохироож чадахгүй” гэлээ.   Тэгээд багшаасааайжэмээж байсан ч ута

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.