2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийн тулд тэмцэж, жагсана

Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийн тулд тэмцэж, жагсана

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Улс төрч

МАХН-ын гүйцэтгэх товчооны хурлаас  намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх шийдвэр гаргаад байна. Тэрчлэн одоо хуралдаж буй тус намын Бага чуулганаар ч энэ шийдвэр дэмжигдэж байна гэсэн мэдээлэл байгаа юм.  Гэхдээ Н.Энхбаярын тухайд ялтайд тооцох тухай асуудал нь тээг болох магадлал маш өндөр. Гэсэн ч МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг шаардаж, жагсахаар болжээ.

Н.Энхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН ба АН-ынхан, ялангуяа МАН-ынхан сонгуулийн дүнг урьдчилан гарган зурчихаад зурсан дүнгээ гаргах гэж улайрдаг байдал бий болоод удаж байна. Өнгөрсөн сонгуулиуд тийм байдлаар явагдсан учир хүмүүс шударга бус сонгууль болсон гэж шүүмжилж байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд ийм байдлаар ажилладаг нь УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа харагдсан шүү дээ. Манайд төр засаг нь эрх мэдлээ хэтрүүлж хориогүйг хийдэг, хувь хүн эрх мэдлээ хумиулж зөвшөөрснийг хийдэг эсрэг зохицуулалттай. Ийм нөхцөлд хувь хүн дандаа гэм буруутай, төр засаг дандаа гэм буруугүй, бас хариуцлагагүй байдаг. Бас амьдралын нэгэн алтан зарчим буюу хууль гэж байдаг. “Чи өөрөө надад ийм зүйл битгий тохиолдоосой гэж байгаа бол тэрийгээ бусдад зориулж битгий хий”. Гэтэл манай төр засгийнхан Энхбаярт зориулж ийм зүйл заалтыг нэмж оруулъя, ингэж тайлбарлаж болно, бидэнд болохоор энэ нь огт хамаагүй, ганцхан Энхбаярт үйлчлэх ёстой гэсэн байдлаар нэг хүнд зориулан хуульд өөрчлөлт оруулж байна. Хууль шүүхийнхэн бараг бүгдээрээ миний эсрэг ажиллаж байна. УИХ надад зориулж Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна. Надад зориулж Сонгуулийн хуульд эргэлзээтэй заалтуудыг оруулж байна. Энэ бол Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байна гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа балмад ажиллагаа. Гэхдээ ийм заалтууд оруулаад ч би Үндсэн хуулийн дагуу нэр дэвших эрхтэй. Анх намайг хэлмэгдүүлж, ял тулгаж, дараа нь Өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэрнээ одоог хүртэл та сонгуульд оролцож болохгүй гээд байж байна. Уг нь нэг хүнд зориулж хуулийг чангаруулж, эсхүл сулруулж болдоггүй. Дахин хэлье. Хууль, шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн заалт Үндсэн хуульд байгаа. Тухайн үед намайг хэлмэгдүүлэн Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар ялласан. 263.2 нь 2009 оны Өршөөлийн хууль, 150.3 нь 2015 оны Өршөөлийн хуульд тус тус орсон. Эдгээр Өршөөлийн хуулиар тухайн зүйл заалтын үндсэн болон нэмэгдэл ял, ял эдэлсэн тохиолдолд л үүсдэг ялтай байдлыг аль алийг нь өршөөн хэлтрүүлсэн. Тийм учир би нэгд, хэлмэгдсэн учир бүрэн цагаадах ёстой. Тийм цаг ирнэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хоёрт, Өршөөлийн хуулиуд, тэдгээрийн тодорхой зүйл, заалт, Өршөөлийн хууль батлагдсаны дараа гарсан Дээд шүүхийн тайлбарын дагуу өнөөдөр ч гэсэн сонгуульд нэр дэвших эрх байгаа. Гэтэл яагаад “ялгүй” болчихсон байхад заавал “ялтай” болгож худлаа тайлбарлаад байгаа юм бэ гэхээр хууль, шүүхийн байгууллагад ажилладаг зарим шударга боловч аймхай хүмүүс дээрээс тэг гэсэн даалгавар өгсөн гэдэг. Намайг “ялтай” гэж худлаа бичиг бичиж өгсөн хүмүүс өнөөдөр шанд нь өндөр албан тушаалд оччихоод луйварчдыг халхавчлан хамгаалаад сууж байгаа шүү дээ. Энэ бол тухайн үед МАН ба АН-ын толгойд гарсан гэх үү, эсхүл толгойд ойрхон байсан, байгаа зарим хүмүүсийн явуулсан бусармаг үйл ажиллагаа. Гэхдээ одоо энэ явдлыг засна гэвэл МАН, МАН-ын удирдлага засна. Харъя даа.” хэмээн ярьсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.