2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ерөнхийлөгч Орхон аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч Орхон аймагт ажиллаж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Уул уурхай

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж байна. Төрийн тэргүүн өнөөдөр Эрдэнэт хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Орхон аймгийн иргэдэд танилцуулах уулзалт “Уурхайчин” соёлын ордонд болов.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр, Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар  нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймгийн иргэдэд хандан үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орхон аймагт ажиллах үеэрээ төвийн бүсийн аймгуудын телевизийн сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.