2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » Д.Хаянхярваа: Концессийн гэрээнүүдийг дахин нягталж үзнэ

Д.Хаянхярваа: Концессийн гэрээнүүдийг дахин нягталж үзнэ

Нийтлэлийн төрөл: УИХ

Д.Хаянхярваа: Концессийн гэрээнүүдийг дахин нягталж үзнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан концессийн гэрээ болон ОУВС-гийн асуудлаар хуралдсан.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Концесстой холбоотой улстөржүүлсэн мэдээлэл багагүй гарч байна. Шинэ Засгийн газар концессын нэг гэрээг шинээр байгуулж, бусад нь өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан нөхцөлүүд байна. Тухайлбал, Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км автозам, Өмнөговь аймагт Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозам, Дашинчилэн Орхоны гүүр чиглэлээс Мөрөн-Тариалан чиглэлийн төгсгөлийг холбох 120 км автозам, Дархан-Эрдэнэтээс Сант- Орхон чиглэлийн 22.2 км автозамын төсөл, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар, Нөмрөг, Сонгино чиглэлийн 107 км автозамын таван төсөл байна. Эдгээр таван гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа нь 2017 онд байсныг хойшлуулж 2020 онд болгон төлөх нөхцөлийг нь сайжруулсан” гэв. Мөн тэрбээр “Концессын гэрээтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцээд нэн яаралтай Концессийн тухай хуулийг шинэчлэн найруулж оруулж ирэх, барих, шилжүүлэх, концессийг үндсэндээ хориглоно гэдгийг Засгийн газарт анхааруулсан.

Мөн ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж буйтай холбогдуулан өмнө хийгдсэн 11.1 их наяд орчим төгрөгийн концессийн гэрээнд ОУВС-гаас өгсөн үүргийн дагуу аудит хийж, хэдэн оноос яаж санхүүжүүлэх боломжтойг тогтоохоор санал нэгдлээ. Ингэхийн тулд өмнө хийсэн концессийн гэрээнүүдийг дахин нягталж үзнэ. Ойрын хугацаанд Засгийн газар концессийн гэрээний асуудлыг дахин хэлэлцээд алиныг нь эхлэх, алиныг нь хойшлуулах талаар тохиролцоод оруулж ирнэ” гэлээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.