2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ
УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулнаМонгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлах тухай захирамжийг 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргаж, ээлжит бус чуулганыг 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар болсон юм.

  Уг захирамжид заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнөөдөр /2013.09.16/ 10 цагт эхэллээ.

 


 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

 

 

  Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдуулахаар захирамж гаргасан билээ.

 

  2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч улмаар 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар буураад байна.

 

  Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, зарим хууль, эрх зүйн зохицуулалт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болж, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт зогссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа өмнөхУлсын Их Хурал тооцоо судалгаа муутай хууль баталсанаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна.

 

  Энэ бүхнийг харгалзан үзээд Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм.

 

  Эдгээр хуулиудад Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах, гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх, Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах, аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг тусгасан байна.

 

  Мөн “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиар зохицуулагдаж байсан хөрөнгө оруулалтын сангийн харилцааг тусгай хуулиар зохицуулахаар хууль өргөн барьсан нь санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бий болж, жижиг дунд үйлдвэр, компаниуд ганц банкны зээл бус хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт босгож үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцоллоо.

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна
УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулна

 

 

 

   Улсын Их Хурлын ээлжит бус чуулганааар:

 

     

1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл,

 

     

2.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл,

 

     

3.Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл,

 

    

4.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

 

     

5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

 

  

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2013. оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар баталсан энэ долоо хоногийн нам, эвслийн бүлэг, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь ёсоор өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах бол маргааш үдээс өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

 

 

Дараа нь Эдийн засгийн байнгын хороо: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

 

  

    • Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
    • Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
    • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.

 

   

Мөн маргааш 14 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.