2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ирээдүйдээ итгэх жавхаалаг төгс залуусын сонголт “МҮИС ” брэндээр оюунаа гоёцгооё

Ирээдүйдээ итгэх жавхаалаг төгс залуусын сонголт “МҮИС ” брэндээр оюунаа гоёцгооё

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм, Онцлох мэдээ

 

Улсынхаа хөгжил дэвшилд хүчин зүтгэх, ирээдүйн баталгаа болох учиртай оюуны чадавхи чансаатай залуу боловсон хүчнүүдийг их дээд сургуулиуд бэлдэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Тиймдээ ч боловсролын систем чадах чинээгээрээ дэвшин дээшилж, залуусыг мэдлэг чадвар, сайн сайханруу хөтлөж явна. Үүний нэг тод жишээ 1998 оноос хойш тасралтгүй боловсролын үрийг тарьж яваа Монголын хамгийн том их сургууль болох Монголын Үндэсний Их Сургууль /Mongolian national university/ юм.

Тэд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд нэрээрээ гоёж өргөжин тэлсээр аль хэдийн 13 мянган оюутантай 500 гаруй багш ажилчидтай өнөр өтгөн бүл болжээ. Мэргэжлийнхээ чиглэл бүрт 11 салбар сургууль сүндэрлүүлж тус тусынх нь онцлогоос хамааран суралцагчдынхаа сурах, дадлагаар мэргэших орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа нь бахархууштай. Зөвхөн сургуулийнхаа хүрээнд бус тэд Монгол улсын хамгийн чухал сэдэв болох Эрүүл мэндийн салбарт дуу хоолойгоо өргөж явна. Тодруулбал Анагаах Ухааны сургуулийнхаа хажууд 200 ортой иж бүрэн эмнэлгийг байгуулж байгаа бөгөөд энэ эмнэлэг нь зүрх судас, дотор , эмэгтэйчүүд, уламжлалт гэсэн чиглэлээр мэргэшээд явахаар нэг ёсондоо нэгдсэн цогцолбор эмнэлэг тун удахгүй ашиглалтанд орсоноор их сургуулийнхаа дэргэд эмнэлэгтэй Монголдоо хамгийн анхдагч сургууль болох юм.

Мөн Эмнэлэгтэйгээ зэрэгцүүлээд “Инноваци технологийн төв” нэртэй 15 давхар барилгыг барьж энэ жилдээ ашиглалтанд оруулсанаар инноваци технологийн хамгийн том төвтэй их сургууль болж байна. Энэ төв нь Монгол улсын хөгжил эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүнд түлхэц үзүүлэх, төсөл, судалгаа, шинжилгээний ажлуудыг дэмжих чиглэлээр байгуулагдаж байгаа маш том цогцолбор бөгөөд дотроо уулзалтын заал, лаборатори, шинжилгээний төвүүд, нэгдсэн оффис ажиллах маш том байгууламж юм. Энэ мэтчилэн тэдний том төсөл хөтөлбөрүүд ар араасаа амжилт дагуулан ундарч оюутан, багш, ажилчдын сэтгэл хангалуун байдал олон их дээд сургуулиудад үлгэрлэх жишээ яах аргагүй мөнөөс мөн. ”Хувцасны брэндээр бус Оюуны брэндээр гоёцгооё” уриан дор хичээнгүй хөдөлмөрлөх удирдлагууд ойрын хоёр жилдээ “Дэлхийн топ 500 сургууль”-ийн нэг болохоор том зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд хамгийн эхний босгоо амжилттай давсан тухай тэд нүүр бардам итгэл дүүрэн хуучилж байв.

Оюутнуудын зөвхөн тархинд мэдлэг түгээх бус хувь хүний хөгжил, урлаг спорт, оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор нийт 200 гаруй клуб ажиллуулж залуусынхаа хөгжилд тал бүрээс нь анхаардаг гээд тэдэнд дуулгах сонин дэндүү их. Залуус клуб тус бүртээ хамрагдан суралцаж бусдыгаа манлайлсанаар 500 сая төгрөгийн тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой. Сурах урам зориг, орчин зэргийг цөм бүрдүүлж чадсан тэд оюутнуудынхаа амьдрах орчинг ч бас мартсангүй. Орчин үеийн орон сууцны хэлбэрээр шийдсэн өрөө болгондоо 00-той, душтэй, тусдаа өрөөтэй, 12 давхар 1000 оюутны дотуур байрыг ашиглалтанд оруулсанаар оюутнууд тав тухтай амьдарч байгаа таатай мэдээг мөн дуулгая. “Топ сургууль болоод цаашлаад Монгол улсын хөгжлийг МҮИС-ийн оюутан залуучууд төгсөгчид маань авч явах учраас маш сайн хүнийг бэлтгэж хүний хөгжилд анхаарна гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд бүх зүйлээ хийнэ” хэмээн итгэл дүүрэн хэлж буй багш ажилчдыг хараад бахархах сэтгэл төрж байв. Төгсгөлд нь дуулгахад оюуны брэндээр гоёхыг хүссэн хэн бүхний өмнө Монголын хамгийн том их сургуулийн хаалга хэзээд нээлттэйгээс гадна хичээнгүй багш ажилчид, эрч хүчтэй оюутан залуус таныг таатайгаар хүлээж авах болно гэдгийг дуулгая.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.