2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж товч үг хэлэв. Тэрбээр эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулахын тулд Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагын хүрээнд ээлжит бус чуулганы хуралдааныг эхлүүлж байгааг онцолсон. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд бий болсон эдийн засгийн хүндрэл, тэдгээрийн шалтгаан зэргийг дурьдаж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар танилцууллаа. Үүний дараа УИХ-ын чуулганы танхимд төрийн дуулал эгшиглэснээр УИХ-ын ээлжит бус чуулган албан ёсоор нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулган энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдана. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.