2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй

Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Шуугианы эзэн

Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүйУИХ-аар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан АН-ын бүлэг завсарлага авах гэсэн ч, хүлээж аваагүй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр  “Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал яригдаж байна. Монголд байгаа ололт бол энэ юм. Цаашдаа УИХ шийдвэр гаргахдаа үнэт зүйлээ хамгаалах ёстой. Ингэхгүй бол бидний тогтолцоо ойлгохын аргагүй болно. Амлалтаа хэрэгжүүлээгүйн төлөө төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг юм байгаа юу, байхгүй. Эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлагатай болох ёстой. Ёс зүйгүй авирласны хариуцлагаа хүлээх ёстой. Иргэдийн нүд чих болсон юмыг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Сошиал дахь асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Худал мэдээллийг нь хаадаг, нэг бол үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагатай нь ярьдаг, боломжууд байдаг. Хамгийн бүдүүлэг аргаар торгоно гэж шийтгэх нь буруу.

Улс төрчид иргэний журмаар асуудлаа бүрэн шийдүүлж байгаа, нээлттэй байгаа. Одоо Зөрчлийн хуультай холбоотойгоор тавьсан торгууль нэмэх саналаа татаж авахаар үндсэн санал нь үлдэж байгаа. УИХ улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой ёс зүй хариуцлагын тухай хуулиа батлаагүй байж, нүд чихийг хаах чиглэлд алхам хийж болохгүй. Хэвлэлтэй, олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зогсоох үйл ажиллагаа явуулж боохгүй. Би 20 хэдэн жил улс төрд явахдаа гүтгэлгэнд орж л байсан. Нийгмийн зүгээс гарч байгаа шүүмжлэл албан тушаалтнуудад тус нэмэртэй байдаг.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүний эрхийн тал дээр анхаарч оруулъя. Хууль шүүхийн байгууллагаас гардаг зарим дутагдалтай зүйлийг арилгах талаар анхаарч ажиллаж байгаа гэдэгт найдаж байна. Төрийн барих гол бодлого иргэдийг яллах, буруутгах биш эрхийг нь хамгаалах талыг барьж шийдэх чиглэлээр анхаарч ажиллаарай. Хуулийн төслүүдтэй холбоотой санал хэлье.

Нэгдүгээрт, шүүх дээр хэрэг очсон бол заавал шийдэгддэг байх ёстой. Нэг бол хариуцлагыг нь тооцдог эсвэл цагаатгадаг байх тал дээр онцгой анхаармаар байна. Үүнийг шийдэхгүй бол иргэд, аж ахуйн нэгжийг чирэгдүүлдэг зүйл байсаар байна.Хоёрдугаар, Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой асуудал их гарлаа.Цаашдаа хууль тогтоох байгууллагаас шийдвэр гаргахдаа иргэдийн эрх ашгийг нэн түрүүнд тавих хэрэгтэй. Эхлээд төрийн албан тушаалтнуудтай хариуцлага тооцдог тогтолцоог бий болгох учиртай.  Ингэхгүйгээр иргэдийн эрхийг боомилсон ямар нэгэн заалтыг оруулж болохгүй. Олон нийтийн сүлжээний асуудлыг техникээр бүрэн шийдэх боломжтой.” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn