2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Дохионы хэлийг албан ёсны болгоно

Дохионы хэлийг албан ёсны болгоно

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Манай улс анх удаа сонсголгүй иргэд нийгмийн харилцаанд “Эрх тэгш” оролцох уриалгыг дэмжиж, Сонсголгүй иргэдийн өдрүүдийг тэмдэглэхээр болсон. 

 

Энэ хүрээнд, Сонсголгүй хүүхдийн сурч боловсрол эрх, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцдог баялаг бүтээгч иргэн байхад хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг ажлыг зохион байгуулах юм. 

 

Мөн дохионы хэлийг сонсголгүй хүний харилцааны албан ёсны хэл болохыг хүлээн зөвшөөрөх, дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хуульчлах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажил хэрэгч уулзалт, бага чуулган болно. 

 

Зохион байгуулагчаар БШУЯ, НЗДТГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын залуучуудын холбоо, сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагууд, Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургууль, 186-р цэцэрлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах аж.

Эх сурвалж "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn