2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмжинд ТАМХИ нуун хил нэвтрэхийг завджээ

Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмжинд ТАМХИ нуун хил нэвтрэхийг завджээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Twitter

 

Одоогоос нэг жил шахмын өмнө буюу 2016 оны 6 дугаар сард Украины хилийг нэвтрэх гэж байсан ОХУ дахь Монголын ЭСЯ-ны дугаартай машинаас их хэмжээний тамхи илэрсэн хэрэг дуулиан тарьж байсан билээ. Тэгвэл дахиад нэг тийм мэдээлэл гараад байна. Тодруулбал, Украины хилчид их хэмжээний тамхи ачсан микро автобусыг саатуулжээ.

Мерседес үйлдвэрийн микро автобусанд үзлэг хийхэд Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж байсны дотор нь дандаа тамхи байсан гэх мэдээлэл байна. Тус машин Беларусьт суугаа Монголын элчин сайдын яамны дугаартай байжээ. Харин  машинд явсан Монгол Улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг  хэмээн хэлсэн юм байна.

Тэгэхээр одоогоос жилийн өмнө мөн л микро автобусаар тамхи зөөсөн асуудал яригдаж байсан. Тэр хэрэг явдлын талаар эргэн сануулахад, Украин-Румыны хилийн “Дьяково” шалган нэвтрүүлэх цэг дээр Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд хилчид болон гаалийнхантайгаа хамтран дипломат дугаартай машинаар их хэмжээний тамхи хууль бусаар хил давуулах гэсэн оролдлогыг таслан зогсоосон талаар  тус албаны Закарпатск муж дахь удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч “Укринформ” агентлагт мэдээлсэн байдаг.

“2016 оны зургадугаар сарын 18-нд дипломат дугаартай микроавтобусны жолооч болон зорчигч дипломат ачаа тээвэрлэж яваа тухай баримт бичгийн хуулбарыг гаалийнханд үзүүлсэн байна. Уг ачаа ОХУ дахь Монгол ЭСЯ-наас Италийн Ром хотод очих ёстой. Баримт бичиг шаардлага хангахгүй, тэрчлэн тогтсон бус маршрутаар явж байсныг харгалзан хууль сахиулагчид нэгжлэг хийсэн” гэж мэдээлж байсан юм. Ингээд Украин болон Беларусьт үйлдвэрлэсэн тамхи дотор нь хийсэн найман хэвлэх машин илрүүлсэн байна. Тус улсын хууль сахиулах байгууллагынхан гаалийн хууль зөрчсөн үндэслэлээр хэрэг бүртгэлт хийж байгаа бөгөөд тамхийг нь хураасан байдаг. Харин энэ талаар манай улсын  ГХЯ-ны эх сурвалж Москва дахь ЭСЯ-ныхнаас лавлахад “Москва дахь манай ЭСЯ-нд ийм маркийн тээврийн хэрэгсэл ашигладаггүй.  Дипломат паспорт өвөртөлсөн наймаачид Европт олон байдаг шүү дээ” гэсэн хариултыг өгсөн байдаг.

Тэгвэл энэ удаа манай дипломат ажилтан тамхи зөөсөн үү гэдэг асуудал анхаарал татаж байна. Машинд явсан Монгол Улсын иргэн өөрийгөө Австри дахь дипломат албанд ажилладаг  хэмээн хэлчихээд байгаа нь, бултах газаргүй бодит тайлбар байж болох юм. Монголын дипломат албаны лац, тэмдэгтэй олон хайрцаг илгээмж байсан ч, дотор нь дандаа тамхи байсан гэх мэдээлэл анхаарал татаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.