2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Цогтгэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн ая тухыг нэн түрүүнд хангах ёстой

Б.Цогтгэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн ая тухыг нэн түрүүнд хангах ёстой

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Б.Цогтгэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн ая тухыг нэн түрүүнд хангах ёстойМонгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс шат дараатай арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа билээ. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн тээвэр, зам, барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор Хөшигийн хөндий дэх Шинэ нисэх онгоцны буудалд өнөөдөр ажиллалаа.

 

Энэхүү арга хэмжээнд ЗТХЯ, ХНХЯ-ны мэргэжилтнүүд, Жайка олон улсын төслийн баг болон Дүлий Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны төлөөллүүд болон хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэд оролцсон юм.

 

Тэд зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалттай танилцах үеэрээ үйлчилгээ авах явцад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг талаараа саналаа хэлж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаа танилцуулан, шийдэж өгөхийг хүслээ. Тухайлбал олон улсын гэдэг утгаараа стандарт зай талбай сайжирсан хэдий ч бие засах газрын толины налуу, угаалтуурын өндрийн стандарт, бариул, тулгуур зэргийг илүү боловсронгуй болгох санал гаргаж байв. Мөн шалган нэвтрэх үйл ажиллагаанд нэмэлт зориулалтын пост гаргаж өгснөөр илүү ая тухтай зорчих боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.

 

Дэд сайд Б.Цогтгэрэл дээрх санал хүсэлтүүдийг хүлээн авч, Шинэ нисэх онгоцны буудлын ашиглалтын өмнөх захиргааны албан тушаалтнуудад цаашдын үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын стандартын дагуу хийж, гүйцэтгэх хэрэгтэйг санууллаа.

 

Тэрээр “Хөшигийн хөндий дахь Шинэ нисэх онгоцны буудал нь Олон улсын нисэх онгоцны нисэх буудал гэдэг утгаараа нэн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн ая тухыг хангаж чадсан байх ёстой” хэмээн энэ үеэр онцоллоо.

 

Түүнчлэн тус яамнаас автомашины зогсоолдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын талбай гаргасан байна. Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандсан үйлчилгээг сайжруулж, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох боломжийг нь хангахад анхаарч ажиллаж эхэллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.