2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Twitter » Орос зангарга

Орос зангарга

Нийтлэлийн төрөл: Twitter

Энэ өдрүүдэд АНУ-ын тэнгисийн флот, агаарын хүчин Солонгосын хойгт төвлөрч Умардад цохилт өгнө гэдгээ мэдэгдсэн. Шалтгаан нь тодорхой. Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, энхийн замаар хөгжих аж.

Харин Умард Солонгосын зүгээс “Асуудалд хөнгөн хандаж болохгүй. Хэрэв бидэнд цохилт өгвөл хариу арга хэмжээ авах сонирхолтой бэлэг бэлдсэн. Удахгүй хараарай” гэж олон улсын сэтгүүлч нарт мэдэгдсэн.

Дайн гарах тун дөхсөн. Гэхдээ хоёр тал ямар нэгэн гал нээсэн үйлдэл хийгээгүй байна.

АНУ-ын арми дайралт хийвэл Умард Солонгосын ард ОХУ байгаа. Олон жил холбоотон байсан орныг тодорхой хэмжээгээр хамгаалах нь хүн чанар, эрх мэдлээ алдахгүй, өөрсдийн байр суурийг илэрхийлэх зэрэг олон талаас нь харж болно.

Солонгосын хойгт өрнөж буй асуудлаар дэлхийн олон хэвлэл мэдээллийн байгууллага цаг үеийн мэдээг дамжуулж байгаа. БНСУ, НҮБ, ОХУ, АНУ, Умард Солонгос, Филлипин болон бусад орнуудын байр суурь хэвлэл мэдээллээр ээлжлэн гарсаар байна.

ОХУ-ын зүгээс хэрэв Солонгосын хойгт дайн дэгдвэл зүгээр суухгүй. Тэдний зүрхийг маажсан Сирийн алан хядагч нарт хоёр жилийн өмнө хэрхэн цохилт өгсөн тухай эргэн саная.

2015 оны хоёрдугаар сарын дундаас эхлэн Сирид террористуудын эсрэг ажиллагаа явуулж, нэг сарын дараа тайлан гаргасан. ОХУ-ын Агаар сансрын хүчний нисэх онгоцнууд террористуудын 1.6 мянга гаруй дэд бүтцийн байгууламжийг устгалаа гэж ОХУ-ын ЗХ-ний Жанжин штабын оператив газрын дарга хурандаа генерал Андрей Картаполов тухайн үед мэдээдэж байсан.

Тэрээр цааш хэлэхдээ “Оросын нисэх бүлэглэл Сирид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг сар өнгөрлөө. Зарим нэг үр дүнгийн талаар тайлагнах цаг болж байна. Сарын дотор манай онгоцнууд 1391 удаа байлдааны нислэг хийж, террористуудын 1623 байгууламжийг устгалаа” гэсэн. Мөн устгасан байгууламжуудад 249 удирдлагын болон холбооны байрнууд, террористуудыг бэлтгэх 51 лагерь, тэдний гар хийцийн тэсрэх төхөөрөмж бэлтгэж байсан 31 үйлдвэр цех, зэвсгийн болон шатахууны 131 агуулах, 371 бэхэлсэн байрлал, 786 хээрийн лагерь болон баазууд багжээ.

Үүнээс гадна Оросын Агаар, сансрын хүчний Сири дэх ажиллагаа 2014 оны есдүгээр сарын 30-нд тухайн үеийн ерөнхийлөгч Башаар Ассадын хүсэлтээр эхэлсэн юм. Оросын нисэхийг бүлэгт “Су-30СМ” сөнөөгч онгоц, фронтын бөмбөгдөгч “Су-24М” ба “Су-34”, дайрагч “Су-25” онгоцнууд болон нисдэг тэрэгнээс бүрэлдсэн 50 онгоцнууд орж байв.

Оросын онгоцнууд Сирийн армитай зохицон террористуудын байрлалд цохилт өгсөн. Харин Орос хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй. Мөн 2014 оны аравдугаар сарын 7-нд Каспийн флотын бага оворын пуужинт хөлгүүд “Калибр-НК” гэдэг далавчит пуужингаар “Исламын улс” бүлэглэлд агаарын цохилт өгч өөрсдийн сүр хүчийг харуулж байв.

Энэ бол нэг алан хядах бүлэглэлд өгсөн цохилт. Харин АНУ тэргүүтэй томоохон гүрнүүд дайсагнаж эхэлбэл ОХУ-ын зэвсэгжсэн арми, дивиз, агаар, газар, усан флот зэрэг бүх талаар дайнд бэлэн байгаа.

Тэд асуудлыг эвээр шийдэгдхийг харж суугаа байх. Харин урд шөнө “Солонгосын хойг дээр цөмийн дайн хэзээ мөдгүй эхэлж болзошгүй талаар” НҮБ-ын дэргэдэх Хойд Солонгосын суурин төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрээр АНУ-ын ямар нэгэн өдөөн хатгалт, түүн дундаа, цэрэг дайны түрэмгийлэлд БНАСАУ хариу өгөхөд бэлэн байгаа хэмээн өгүүлсэн.

Нөхцөл байдал хурцадмал болох магадлал өндөр байгаа учир ОХУ өөрсдийн зангаргыг үзүүлэхээр бэлтгэж байгаа нь тодохой юм.

Нийтлэлч М.Золбаатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.