2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » “Амьгүй албат”-д ашиг сонирхлын зөрчил падлийгүй

“Амьгүй албат”-д ашиг сонирхлын зөрчил падлийгүй

Нийтлэлийн төрөл: Site News, Авилга

Төрийн албан хаагчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхөөс гадна ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулдаг. Тэнцээгүй хүн тухайн албан тушаалд томилогдохгүй. Гэтэл сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн даргын хангамж, ТУЗ-ийн гишүүдийн томилгоо зэргээрээ олны хараанд өртсөн Ц.Ням-Осор, төрийн өмчийг захирахаар очсон гол зорилгоо биелүүлж байна уу даа гэж хардахуйц хууль бус үйлдлүүд олныг хийлээ.

Түүний намтар ч Эрдэнэттэй салшгүй холбоотой. Тэнд 10 жилээ төгсөж, баг, намын хорооны даргаар ажиллаж, Эрдэнэтийн Сэлэнгэ зочид буудал, амралтын газрыг хувьдаа эзэмшдэг болсон. АТГ-ын шалгуурыг давсан байлаа ч томилолтоор очсон төрийн албаныхныг өөрийн буудалдаа байрлуулж, мөнгийг хувьдаа завшдаг гэсэн мэдээллийг үгүйсгэж чадаагүй. Тэр ч бүү хэл өөрийнх ашиг сонирхлын зөрчлийг хөндсөн мэдээллийн оронд анхаарал татах өөр олон сэдэв байгааг зөвлөж тохуурхсон. Төрийн албанд чадварлаг гүйцэтгэгч хэрэгтэй болохоос ашиг сонирхлын зөрчилтэй, алагчилж үздэг утсан хүүхэлдэй хэрэггүй. Түүний төрийн өмчит компаниудад тавьдаг шаардлага нь эрс тэс. Эрдэнэтийн захирлыг 10 мянган долларын цалин, бусад хангамжаа авахыг нь зөвшөөрлөө гэж толгойг нь илэх хэрнээ бусад төрийн өмчит компаниудад “хатуу шаардлага тавьсан” гэж ярзайтал мэдэгдсэн. Хатуу гараар барих ёстой гол газраа одоо өөрөө шахаа хийх нэг нүх нээчихээд Х.Бадамсүрэнгийн аманд орчихсон гүйж яваа гэж учир мэдэх хүмүүс харддаг.

 

Ш.Даваа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.