2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын ажилтны бүсийн зөвлөгөөн”-д оролцлоо

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Намын ажилтны бүсийн зөвлөгөөн”-д оролцлоо

Нийтлэлийн төрөл: Site News, Улс төрч

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хэрхэн хүрч буйг судлах, тухайн орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг бүрдүүлж, ахлан 21 аймгаар тойрон ажиллаж байгаа билээ. Энэ томилолтын хүрээнд 16 аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулаад байна.

Тэгвэл энэ сарын 8-наас орон нутаг дахь намын ажилтнууд, удирдлагуудыг идэвхжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, намын дотоод эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой “Эв нэгдэл, Хариуцлага, Ялалт” уриан дор “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг улс орон даяар зохион байгуулахаар болж, говийн бүсийн зөвлөгөөнийг Өмнөговь аймагт хийж эхлүүллээ.

Намын ажилтны улсын зөвлөгөөн 4 дүгээр сарын 30 хүртэл таван бүс, нийслэлийн 7 дүүрэгт зохион байгуулагдах юм.

Өмнөговь аймгийн Даланзадгадад болсон “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д Говьсүмбэр, Дорноговь, Дундговь болон Өмнөговь аймгийн намын ажилтнууд хамрагдсан бөгөөд зөвлөгөөний хүрээнд намын хороодын дарга, удирдлагуудын салбар хуралдаан, дэд дарга, улс төрийн ажилтнуудын салбар хуралдааныг зохион байгуулав. Намын ажилтны улсын зөвлөгөөний нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас гадна УИХ-ын гишүүн, НАМЭХ-ийн Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа болон МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Нийгэм, эдийн засгийн хөгжлийн газрын дарга Д.Өнөрболор, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Л.Цэнгүүнжав, МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Х.Болдмандал, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Төмөр-Очир нар оролцлоо. Энэ үеэр МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд зөвлөгөөнд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлснийг МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар уншиж танилцуулсан юм.

Д.Амарбаясгалан “Намын ажилтны улсын зөвлөгөөн”-ийг нээж хэлсэн үгэндээ “Намынхаа ачааны хүндийг үүрч ажлын голыг нугалж, халуунд нь халж хүйтэнд нь даарч, ялсан үед яллаа гэж ач тус нэхдэггүй, ялагдсан үед нь сэтгэлээр унаж ажлаа хаяад зугтдаггүй, үнэнхүү хоёргүй сэтгэлээр бүхий л хүч чадлаа намынхаа төлөө зориулдаг та нар шиг олон мянган намын гишүүн байдаг нь энэ намыг амжилтад, ялалтад хүргэж, хөтөлж явдаг билээ. Та бүхэнтэйгээ нүүр тулан уулзаж, сэтгэлийн үгийг тань сонсож, туулсан замаа дүгнэж, цаашид ажиллах зорилго чиглэл, арга технологио ярилцан, бүтэхгүй саад тотгорыг арилгаж, ажлын шинэ арга барил, сайн туршлага бүхнийг дэлгэрүүлэх зорилгоор бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг зургаан газар бүсчилэн зохион байгуулж байгаа” хэмээн онцолсон юм.

“Намын ажилтны улсын зөвлөгөөн”-д оролцогчид зөвлөгөөнөөсөө эв нэгдлийг эрхэмлэн, үүрэг хариуцлагаа өндөржүүлэн, ялалтын буухиаг үргэлжлүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн ажиллахыг нийт гишүүд дэмжигчиддээ хандан уриаллаа.

Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орон нутагт ажиллах томилолтынхоо ажлыг давхар амжуулж, Өмнөговь аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, тус аймгийнхны өмнө тулгамдаж буй асуудлуудтай танилцахын зэрэгцээ цөөнгүй асуудлуудыг ажлыг хэсгийхнээр шийдүүлсэн юм. Тодруулбал, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр Номгон сумын соёлын төвийг засварлах 488 сая төгрөгийг шийдсэн. ХЗДХ-ийн дэд сайд аймгийн хууль хүчний байгууллагад найман автомашин, 140 холбооны хэрэгсэл хуваарилсныг мэдээлж, 14 айлын орон сууцыг энэ оны III улиралд ашиглалтад оруулна гэж амлав. Мөн Хилийн тухай хуулиар ажиллагсдын цалингийн 25 хувьтай тэнцэх урамшууллыг таван жилд нэг удаа олгодог болсныг дуулгасан юм.

Түүнчлэн тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад таван автомашин хуваарилснаа салбарын дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн  дэд сайд Д.Загджав тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтын 64 хувь нь хийгдэж, ДНБ-ий 18 хувь, улсын төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа талаар мэдээлсэн.

Тус уулзалтад УИХ-ын гишүүд, түүний дотор уг тойргоос сонгогдсон гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар оролцож, УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомжийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгч, тойрогтоо хийсэн, хийхээр зэхэж буй ажлын тухай мэдээлсэн юм.

Иргэдтэй хийсэн уулзалт, тэнд хуран цугласан хүмүүсээс харахад Монголчууд хувийн гэхээсээ илүүтэй улс орны хөгжил, эдийн засаг, боловсрол, соёлын асуудалд санаа тавьдаг болж буй нь харагдаж байлаа.

МАН-ын ажилтны улсын зөвлөгөөн цааш зүүн, төв, хангай, баруун бүсэд зохион байгуулагдах бол Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн орон нутагт ажиллах томилолт Дархан, Сэлэнгэ аймгуудаар үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.