2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » “Сонгино Хайрхан” уулын хишиг барилдаанд улсын харцага Т. Баасанхүү түрүүллээ

“Сонгино Хайрхан” уулын хишиг барилдаанд улсын харцага Т. Баасанхүү түрүүллээ

Нийтлэлийн төрөл: Спорт, Twitter

Бөх сонирхогчдын хүсэн хүлээдэг “Дөрвөн уулын хишиг” барилдаан 2007 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 09-нд Сонгинохайрхан уулын хишиг барилдаан 10 дахь удаагаа амжилттай болж өндөрлөлөө.

Анх “Богд Хан Уул”-ын хишиг барилдаанаар эхэлж Монгол Улсын заан М.Өсөхбаяр түрүүлж улсын гарьд Ш.Жаргалсайхан үзүүрлэж байсан түүхтэй. Тэгвэл Сонгинохайрхан уулын хишиг барилдааныг “Монос” групп ивээн тэтгэж, зохион байгуулдаг бөгөөд энэ жилээс хишиг барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглохоор болсон юм. Энэ жилийн хишиг барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва тэргүүтэй чансаа өндөр бөхчүүд зодоглож, Увс аймгийн Тэс сумын уугуул, улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Архангай аймгийн Булган сумын уугуул, улсын арслан Р.Пүрэвдагва үзүүрлэлээ. Харин шөвгийн дөрөвт Увс аймгийн Хяргас сумын уугуул, улсын арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, улсын арслан Э.Оюунболд нар үлдлээ.

Барилдаанд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон “Монос” группын захирлууд хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн “Энэ сайхан барилдааныг өдгөө 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа Моносынхондоо баярлалаа. Чансаа өндөр 128 бөхийн барилдаан болгож өөрчилсөн нь бөх сонирхогчидод тун таатай байх шиг байна. Цаашид хишиг барилдаанаа илүү өргөн дэлгэр хүрээнд зохион байгуулах болно” гэлээ.

Түүнчлэн тэрбээр улсын цолонд ойр бөх, уран барилдаант бөх гэсэн шагналуудыг Аймгийн арслан Б.Даваа-Очир, Н.Мустафа нарт гардуулж, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан “Монос” группын 4 ажилтанд дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл гардуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.