2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Ширээний теннисний “Mongolia cup-2017”олон улсын анхдугаар тэмцээн болно

Ширээний теннисний “Mongolia cup-2017”олон улсын анхдугаар тэмцээн болно

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Спорт

 

        Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны нэрэмжит "Mongolia cup-2017" анхдугаар олон улсын тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Спортын төв ордонд болно. 

Одоогоос 10 жилийн өмнө манай улсад Ширээний теннисний өсвөрийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн болсноос хойш тив, дэлхийн чанартай томоохон тэмцээн зохиогдоогүй юм. Тиймээс анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн манай улсын ширээний теннисний спортыг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр үзүүлнэ гэж холбооны удирдлагууд үзэж байна.

 

Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгож буй юм

 

Тэмцээнд 15 улсыг баг тамирчид оролцохоо илэрхийлснээс БНХАУ, БНСУ, ОХУ, Малайз, Хонконг, Польш зэрэг 10 орон урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байгаа аж."Mongolia cup-2017" олон улсын тэмцээний техникийн ивээн тэтгэгчээр Хятадын "Grand China Sports" групп, МИАТ, АПУ, "Төмөрт-Өргөө", "Бласт", "Talk talk english" зэрэг олон компани хамтран ажиллаж байна. 

 

Тэмцээнд зориулж Спортын төв ордны А заалны бүх гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, зориулалтын шалтай болгож буй юм. Мөн тэмцээний шагналын сан олон улсын тэмцээнүүдээс дутахгүй өндөр болохыг зохион байгуулагчид онцоллоо. Цаашдаа олон улсын энэхүү тэмцээнийг Олон улсын Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбоотой хамтран календарчилсан төлөвлөгөөнд оруулж хоёр жил тутамд зохион байгуулаад явах төлөвлөгөөтэй байгаа аж.

 

 

Монголын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга тэмцээний ач холбогдлын талаар хэлэхдээ:"Ширээний теннисний спорт түүний онцлог, давуу талуудыг харуулах, сурталчлахад энэ тэмцээний зорилго оршиж байна. Ер нь аливаа спортын төрлүүдийг хөгжүүлэх, цаашлаад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд олон улсын чанартай томоохон тэмцээнүүд маш чухал нөлөөтэй. Бид жүдо, чөлөөт бөх зэрэг спортын төрлүүдээр олон улсын томоохон тэмцээн хийдэг. Түүн шиг ширээний теннисний томоохон тэмцээн ч бас зохион байгуулдаг болох нь зүйтэй гэж үзээд  "Mongolia cup-2017"-г санаачилсан.

 

Энэ тал дээр Монголын Ширээний теннисний холбоо дэлхийн Ширээний теннисний холбоо, Азийн ширээний теннисний холбооноос тодорхой үнэлэлт дүгнэлт авч, олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулж чаддаг гэдгийг харуулахыг зорьж байгаа" хэмээв.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.