2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Цагдаагийн алба хаагчдад зодуулсан залуугийн бие хүнд байгаа гэв

Цагдаагийн алба хаагчдад зодуулсан залуугийн бие хүнд байгаа гэв

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Цагдаагийн алба хаагчдад зодуулсан залуугийн бие хүнд байгаа гэвТаван цагдаа нийлж нэг иргэнийг зодсон гэх хэрэг өнгөрсөн сарын 24-25-нд шилжих шөнө гарсан талаар өчигдөр цахим сайтуудад мэдээлэл гарсан юм. Энэ хэргийн талаар бид эх сурвалжуудаас тодрууллаа.

Иргэн М 32-ын тойргоос шинэ зам руу зорчих хэсэгт “Formula F1” авто угаалгын газар ажиллуулдаг ажээ. Хэрэг гардаг өдөр буюу 2017 оны 03-р сарын 24-25-нд шилжих шөнө тэрбээр согтуу байсан бөгөөд цагдаа нартай хэрэлдэж улмаар цагдаа нарт зодуулсан байна. Зодсон гэх цагдаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид бөгөөд тэдэнд тухайн иргэнийг зодсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа аж. Харин иргэн М нь цагдаа нарт зодуулсныхаа дараа авто угаалгын газрынхаа үүдэнд машинд мөргүүлжээ. Түүнийг мөргөсөн жолоочийг саатуулан хэргийг мөн шалгаж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл, дээрх иргэн цагдаа нарт зодуулсны улмаас биш харин автомашинд мөргүүлсний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Одоогоор түүний биеийн байдал хүнд хоёр ч том хагалгаанд орсон гэдгийг эмчлэгч эмч нь хэлж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn