2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэхээр болов

Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэхээр болов

Нийтлэлийн төрөл: УИХ

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж дууслаа. Өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлсэн юм. Тэдний үг хэлж дууссаны дараа чуулганы хуралдаан өндөрлөж, намын бүлгүүд хуралдахаар болов. Дараа нь УИХ-ын даргын зөвлөлийн хурал хуралдах юм. Зөвлөлийн хурлаар чуулганаар хэлэлцэх асуудлыг ярилцах аж. Маргааш буюу пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хамгийн эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

2017.04.05 10.21

 УИХ-ын дарга М.Энхболд "ОУВС-гийн хөтөлбөр эдийн засгийн хямралыг давахад туслана. ОУВС-гийн хөтөлбөрийг батлахын тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэнэ. Нэн түрүүнд төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Төсвийн тодотголтой хамт зарим татварыг нэмнэ.

Эдийн засгаа эмнэлгээс гаргах ажлыг энэ хаврын чуулганаар хэрэгжүүлнэ. Уул уулхай, эрчим хүчний салбарт байгаа томоохон төслүүдийг энэ хавар хэрэгжүүлнэ.

Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Энэ онд 1200 км төмөр замын ажлыг эхлүүлэхээс гадна Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудыг холбоно. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нийтдээ 3030 тендер зарлагдахаас 750 нь ялагчаа тодруулаад байна. Тендерийн хугацаа сунжирах тусам буруу замаар ордгийг бид мэднэ. Тиймээс энэ ажлыг хурдан хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй.

Иргэд биднээс сахилга бат, ёс зүйг нэхэж байна. Төрийн албанд авлигал, хүнд суртал байсаар байгаа нь нууц биш. Үүнийг цэгцлэх Төрийн албаны тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэнэ. Мөн өнгөрсөн намар УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхийг Хууль зүйн байнгын хороонд үүрэг болгож байна. Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүрт иргэдийн амнаас гарлаа. Тиймээс энэ асуудлыг хойшлуулахгүйгээр шийдэх хэрэгтэй. Төрийн албанд байгаа хүн оффшорт данстай байх ёсгүй гэсэн хатуу байр суурьтай байна" гэв.

2017.04.05 10.40

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Манай улсын хямралын гол шалтгаан эдийн засаг биш юм. Улстөрийн хариуцлагагүй байдал юм. Хариуцлагагүй төр монголыг хямраана. Хариуцлагатай улс болоё гэвэл хариуцлагын хуулиа батлах хэрэгтэй. Монгол Улсад мөнгөгүй хийж болох ажил бол хариуцлага. Үнэхээр хариуцлагатай улс болоё гэвэл хариуцлагатай хуулиа батлах ёстой. Монголын төрд хариуцлагын тогтолцооны хууль бий болж, тэгш хэрэгжиж байж төрдөө итгэд ард иргэдийг итгэлийг сэргээнэ. Хариуцлагыг мартахгүйн тулд хуульчилдаг. Албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Монгол Улсын төлөө гаднаас хэн ч хариуцлага хүлээхгүй. Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй. Хариуцлага бол мэдрэгдэж байж хэрэгждэг.

Хариуцлагыг мэдрүүлэхийн тулд хариуцлагын хуулиа батлаж мөрдөхөөс өөр аргагүй" гэлээ.

Мөн "Төрийн яам агентлаг аж ахуй эрхэлдэгийг болих хэрэгтэй. Хямралыг давъя гэвэл төр, бизнес хоёрыг салгах хэрэгтэй. Төрийн нэрээр хийдэг бүх шахааг зогсох хэрэгтэй. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлан хашиж болохгүй. Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг болих хэрэгтэй. Сайд тушаал, захирамж гаргах эрхгүй. Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хадгалагдах ёстой. Төрийн үйл ажиллагаа, төрийн аж ахуйн үйл ажиллагааг салгахгүйгээр байдал сайжруухагүй. Аж ахуйтай орооцолдсон сайд дарга нар авилга, хэрүүл маргаанаас холдож чаддаггүй юм. Төрийн төмөр нүүр, хуулиар энэ бүхнийг засахаас өөр аргагүй. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт зэргийг цалгардуулагчийг төрөөс салгаж, мэргэжлийн байгууллагаар шийдүүлж, олон нийтийн хяналтанд шилэн болгох хэрэгтэй" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.