2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Соёл урлаг » A Cool хийх юмаа олж ядав уу?

A Cool хийх юмаа олж ядав уу?

Нийтлэлийн төрөл: Соёл урлаг

A cool хэмээх уран бүтээлийн нэрээрээ олонд танигдсан дуучин Б.Анхбаяр гэх залуу гарч ирсэн цагаасаа хойш нэг их хэл ам татлаад байдаггүй дуучдын нэгээр тодроод байсан ч өөрийнхөө олж авсан “хурган” нэр хүндийг энэ удаад навс унагах нь тэр. Овойж оцойсон нэр хүнд түүнд байхгүй ч бас олонд адлагдаад байх шалтаг шалтгаан ч байхгүй байсан гэлтэй. Гэтэл The Weeknd гэх Америк эрийн “I feel it coming” дууг коверлож дуулсанаас хойш хайран сайхан дууг сэглээд хаячихлаа гэж өөнтөгч ард түмэн маань өөлөөд авах нь тэр. Уг хэрэгтээ уран бүтээлч хүнд хүн амьтны хэл ам хамаагүй урдах ажлаа хийгээд явж баймаар байтал дуучин маань нэг дуу хийчихээд сэтгэгдэл бүрийг нь отоод сууж байдаг бололтой бүгдийнх нь зургийг дарж аваад шүүхэд хандахаа хатуу мэдэгдээд авав. Сүүлдээ хийх юмаа олж ядсан A cool гэдэг нэрийг ч олноос хүртээд амжив. Тэрээр “Хүн доромжилж нэр хүндэд халдсан этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. (social network) олон нийтийн цахим Сүлжээгээр сэтгэгдэл (Comment) ёс суртахууны хэм хэмжээг хэтрүүлэн хүнийг элдэв хэл амаар доромжилдог этгээдүүдийг хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Б.Анхбаяр миний бие энэ талаар шаардлага хүсэлтийг иргэн хүний үүргээ эдлэн Хууль зүйн сайд С.Бямбацогт болон Хууль сахиулах байгууллагууд хүсэлт шаардлага хүргүүлж хуульд шинээр заалт оруулж өөрийн болон бусдын нэр хүндэд халдсан этгээдүүдийн хуулийн хариуцлага хүлээлгэх ёс зүйн хэм хэмжээг зөрчин элдэв хэл амаар доромжилдог сэтгэгдэлийг нийгэмээрээ устгахыг уриалж байна. Та бүхнийг энэхүү уриалгыг дэмжиж хамтдаа таслан зогсооно гэдэгт итгэж байна МУ-н иргэн Б.Анхбаяр Дуучин МУСТА ( A Cool) хэмээн сүржин гарчиглажээ. Нэг талаараа хуулийн хүрээнд эрхээ эдлэх нь зөв хэдий ч нөгөө талаараа аль муулсаныг нь тэр гэхэв. Хүн хэдий хэмжээнд хөдөлмөрлөнө тэр чинээгээрээ олонд хэлэгдэнэ гэж үг байдаг байх аа?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.