2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Танилц:УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал

Танилц:УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

Танилц:УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудалУИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлнэ. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн хувиар чуулганы нээлтэд оролцож, үг хэлэх сүүлчийн боломж юм. Учир нь бүрэн эрхийн хугацаа нь ирэх зургадугаар сард дуусгавар болно.

Хаврын чуулганаар Монгол Улсын  нийгэм эдийн засгийн чухал хуулиудыг хэлэлцэж батална гэсэн олон нийтийн хүлээлт байгаагийн дотор Төсвийн тодотголын тухай хууль багтаж байгаа юм. Энэ хуулийн төслийг хэдхэн хоногийн өмнө өргөн бариад байгаа билээ. Төсвийн тодотголын хуулийг баталснаар манай улс ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байгаа юм. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд захирамж гарган гаргасан. Тодруулбал, энэ удаагийн чуулганаар 34 хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнээс иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл юм.

Ингээд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг танилцуулж байна.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
  2. “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны санхүүгийн тайлан;
  3. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  4. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
  5. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл;
  6. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
  7. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  8. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  10. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл;
  11. “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  12. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  13. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл;
  16. Казиногийн тухай хуулийн төсөл;
  17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  18. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  19. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  20. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;
  21. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;
  22. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  23. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  24. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл;
  25. Нялх,балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл;
  26. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл;
  27. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
  28. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл;
  29. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл;
  30. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
  31. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл;
  32. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  33. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл;
  34. бусад.

Б.Чимэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.