2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Шоу болоод өнгөрсөн П.Адарсүрэн агсны хөшөө

Шоу болоод өнгөрсөн П.Адарсүрэн агсны хөшөө

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Шуугианы эзэн

Шоу болоод өнгөрсөн П.Адарсүрэн агсны хөшөөТ.САЙХАН

Нийтийн дууны нэрт мастер П.Адарсүрэн агсны амьдрал, уран бүтээлээр шоу хийгчид цөөнгүй бий. Дуунуудыг хэн дуртай нь хайр найргүй авч дуулна. Гавьяат өгөх ёстой талаар амтай болгон ярина. Түүнд зориулсан хөшөө босгох талаар ч нэг хэсэг шуугиж, хандивын тоглолт хүртэл зохион байгуулж хандивын хайрцаг аялуулж байсан удаатай. Гэсэн ч тэр бүхэн талаар болж тухайн цаг үеийн манлай, ард түмэнд сэтгэлийн цэнгэл хайрлаж байсан дуучин маань түүхэнд бүдэгхэнээр бичигдээд л өнгөрч байна.  Гавьяа ч үгүй, хөшөө ч үгүй.   Уг нь П.Адарсүрэн агсны хөшөөг сүндэрлүүлэх “Тэнгэрийн зарлигаар” нэртэй хандивын тоглолт яг найман жилийн өмнө “Монголын бөхийн өргөө” –ний тайзнаа болж байв. Гавьяат жүжигчин С.Батсүх энэхүү тоглолтыг зохион байгуулсан байдаг.  Би ч тухайн тоглолтын үзэгч нь явлаа.  “Яамай даа энэ хүний хөшөө нутагт нь сүндэрлэж үнэнч сонсогчид нь харж дурсаж явах зүйлтэй болох нь” хэмээн баярлаж суусан. Яг л тэр сэтгэлээр дуунд хайртай Монголын ард түмэн цуглаж, “Монгол бөхийн өргөө”- дүүргэж байлаа.  Тухайн үедээ тасалбарыг нь 10 мянган төгрөгөөр зарсан. Мөн тоглолттой зэрэгцэн Завхан аймгийн албан байгууллагууд, зарим сумаар хандивын дөрвөн хайрцаг аялсан байдаг..  Амьдад нь хайрлаж чадаагүй ч П.Адарсүрэн агсныхаа хөшөөг босгох хүсэлтэй нутгийн иргэд сэтгэлээсээ хандив өргөж байсан нь лавтай. Мөн П.Адарсүрэн агсны хамаатан болох “Контас” цагны дэлгүүрийн эзэн гэх залуу тоглолтын үеэр тодорхой хэмжээнд мөнгө хандивлаж байсан. Гэсэн ч одоог хүртэл П.Адарсүрэн агсны хөшөө боссонгүй. С.Батсүх гавьяат ч нам жим боллоо. Бүр таг болоод найман жил өнгөрлөө. Эрхэм хүний хөшөөг босгоно хэмээн зохион байгуулсан хандивын тоглолт, хандивын хайрцгаар цугласан мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй замхран алга боллоо.  Одоо ч найдах хэрэггүй биз дээ.  Эрхэм гавьяатад.

Эх сурвалж: Зууны мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.