2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Солонгосын “од” Жан Кюн Сук хорт хавдартай монгол хүүд тусалжээ

Солонгосын “од” Жан Кюн Сук хорт хавдартай монгол хүүд тусалжээ

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

Солонгосын “од” Жан Кюн Сук хорт хавдартай монгол хүүд тусалжээСолонгосын алдарт дуучин, жүжигчин Чан Кюн Сук хорт хавдартай тэмцэж буй монгол хүүд тусалж өвчнийг нь эмчлүүлж байгаа талаар БНСУ-ын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Мэдээлэлд хүүгийн нэрийг дурдаагүй байв. Мөн Жан Кюн Сук хүүтэй хэрхэн холбогдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл ч байсангүй. Гэхдээ ямар ч байсан гэр бүл нь эмчилгээний зардлыг нь төлах чадваргүйг мэдээд замын зардал, эмчилгээний төлбөрийг нь даан Солонгост аваачсан гэнэ.  Хүү одоо БНСУ-д байгаа бөгөөд эмчилгээгээ эрчимтэй хийлгэж байгаа юм байна.

“Би Монголд оношлогдоод тэндээ анхны мэс засалд орсон. Жан ахын тусламж намайг эрүүл болгож байна” гэж хүү ярьжээ.

Жан Кюн Сук хүүтэй уулзаад “Хорт хавдрыг эмчлэх хэцүү гэдгийг би мэдэж байна. Гэхдээ итгэлээ битгий алдаарай, эмилгээгээ сайн хийлгээрэй” гэж хүүд захижээ.

Жан Кюн Сук нь хүмүүнлэгийн ажилд ихээр оролцдог, өр нимгэн нэгэн гэдгээ рээ бусад оддоос ялгардаг. Тэрээр 2009 онд тусламж шаардлагатай 100 хүүхдэд Дэлхийн зөн олон улсын байгууллагын шугамаар тусламж үзүүлж байжээ.     

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn