2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрлүүгээ бензин цацаж амиа хорложээ

Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрлүүгээ бензин цацаж амиа хорложээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Ажлаасаа халагдсан эмэгтэй өөрлүүгээ бензин цацаж амиа хорложээАжлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өчигдөр орой Завхан аймгийн Идэр суманд энэхүү хэрэг гарсан бөгөөд 50 орчим настай Т гэгч эмэгтэй өөр дээрээ бензин цацаж, шатаж амиа хорлосон байна.Эх сурвалжийн мэдээллэж буйгаар Т нь Идэр сумын засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан эмэгтэй байжээ. Улмаар түүнийг шинээр томилогдсон дарга нь ажлаас нь чөлөөлж, өөр хүнийг оронд нь томилсон тул ийнхүү өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой. Талийгаач нөхөр, хоёр хүүхэдтэйгээ Идэр суманд амьдарч байжээ.  ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Завхан аймгийн Идэр суманд өөрийгөө шатааж нас барсан хүн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгуулагад ирсэн. Энэ дагуу аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа хийж байгаа гэлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг бид удахгүй хүргэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.