2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Татвар нэмэгдэх сургаар автомашины үнэ өсчээ

Татвар нэмэгдэх сургаар автомашины үнэ өсчээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

 

Татвар нэмэгдэх сургаар автомашины үнэ өсчээИрэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн онцгой албан татварын хууль хэрэгжиж эхэлнэ. Татвар нэмснээр эдийн засгаа эрүүлжүүлж сэргээнэ гэсэн ойлголт ч олон нийтийн дунд байна. Тодруулбал, архи, тамхи, суудлын автомашины онцгой албан татварыг нэмэхээр болсон байгаа. Тэгвэл суудлын автомашины татвар нэмэгдэх сургаар автомашины үнэ огцом өсчээ. Одоо байгаа үнэ ч цаашдаа өснө гэдгийг хэлэв.

Машины ченжүүд татвар нэмэгдэхээс өмнө олон машин оруулж ирэхгүй бол татвар нэмэгдчихээр худлаа болно хэмээн приус автомашиныг 20,30-аар нь гааль дээр буулгаж байна. Өчигдөр машины ченж залуутай холбогдож машин сонирхъя гэтэл “Ах нь зав алга. Гурвалжингийн гүүрэн дээр 30 машин буулгаж байна. Маргааш холбогдоорой” гээд утсаа таслав.

Харин хууль хэрэгжих сургаар автомашины үнэ ханш ямар байгааг сонирхохоор нийслэлдээ л хамгийн том нь болох “Да хүрээ” автомашины захаар өнгөрсөн амралтын өдрүүдэд явлаа. Захын хашаанд битүү машин. Хөл хөдөлгөөн ч гэж их. Аргагүй биз амралтын өдөр болохоор хүмүүс бүгд автомашины зах руу гарч машин үзэж сонирхож явна. Хашаа болон хашааны гадаа номертой, номергүй, шинэ хуучин автомашинуудыг зарахаар эгнүүлсэн харагдав. Өнгө үзэмж, загвар хийц, үйлдвэрээс гарсан он, моторын багтаамж зэргээсээ шалтгаалан янз бүрийн үнэтэй машинууд өнгө алаглан харагдав.

Тэндхийн ченжүүд ч зарж буй машинаа аль болох цэвэрхэн сайхан харагдуулах гэж байсхийгээд л дээр нь тогтсон тоос тортог, цанг арчиж цэвэрлэж зүлгэнэ.

Иргэд ихэвчлэн Приус 20, 30-ыг сонирхож байгаа нь илт. Приус 20 машин 10-12 сая төгрөгийн үнэ ханштай байна. Уг нь өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр очиж үзсэн бүх машин дараагийн долоо хоногийн хагас бүтэн сайнд бүгд зарагдсан байв. Үнийн хувьд ч арай татуу үнэтэй байсан бол ийнхүү нэмэгдэж.

Тухайлбал мөнгөлөг саарал өнгийн Приус 9 сая 800 мянгатай байсан бол оноосоо хамаарч 11 сая 500 болтлоо өсчээ. Хамгийн их эрэлт хэрэгцээтэй нь 2008 оны сувдан цагаан Приусийг хүмүүс их сураглаж, хайж байна билээ. Даанч тэр марк нь ховор юм. Байгаа хэд нь 2005-2006 онд үйлдвэрлэгдсэн болохоор он хөгшин юм гэж гологсод олон байв. Харин 2008 оны сувдан цагаан приус мэр сэр харагдав. Өнгөрсөн 7 хоногт 11 сая 500 мянгатай байсан бол энэ долоо хоногт 12 сая 500 мянга болж, нэг сая төгрөгөөр огцом нэмэгджээ. Энэ үнэ цаашид ч өснө гэдгийг ченжүүд хэлж байв. Хэрэг дурлаад цаашид өснө гэхээр хэд хүрэх юм гэсэн сониуч асуултанд 15 саяд ч хүрэхийг үгүйсгэхгүй гэв. Ингэж л огцом огцмоор өсч байна. Харин Приус 10, 11-үүд 6 сая 500-тай байсан бол 7 сая 500 мянга болжээ. Үүнээс доош үнэ буухгүй гэнэ. Харин худалдан авагч нар бэлэн мөнгөөр авбал 500 мянга татна, лизингээр авбал үнэ буухгүй аж.

Өөрөөр хэлбэл, Приусүүд өдөр тутамд талх шиг зарагдаж байна. Худалдан авч байгаа иргэдийн хувьд ихэнх нь банкны зээлээр авч байгаа харагдана. Бусад автомашинуудын үнэ ч 500 мянгаас 1 сая төгрөг хүртлээ өссөн байгаа гэдгийг ченжүүд хэлж байсан юм. Ер нь жижиг тэрэг урьд нь зарагдаж байснаасаа 2-3 сая төгрөгөөр нэмэгдэнэ. Одоо машины үнэ бууна гэж байхгүй улам л өснө. Он гарахаас өмнө оруулж ирсэн машинууд л иймэрхүү үнэтэй зарагдаж байгаа. Одоо орж ирэх машинууд бүр ч үнэтэй болно” гэлээ.

Үнэ нь огцом нэмэгдэж тэнгэрт тулсан автомашин борлогдохгүй бол үнэ нь буурах байх даа гэж сонирхогч иргэд ярьж байв.

2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн гадаадаас автомашин оруулж ирэхэд суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж үйлдвэрлэсэн оноос нь хамааруулж онцгой албан татвар авна. Тухайлбал 1500 ба түүнээс дээш хөдөлгүүрийн цилиндртэй үйлдвэрлэсэн он нь 0-3 жил бол 750.000 төгрөгийн татвар ногдуулна. 4-6 жил бол 1,6сая төгрөг, 7-9 жил бол 3,350 мянган төгрөг, 10 ба түүнээс дээш жил бол 10 сая төгрөгийн татвар ногдуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn