2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » “Амжилт” боловсролын үзэсгэлэн яармаг бүртгэл эхэллээ

“Амжилт” боловсролын үзэсгэлэн яармаг бүртгэл эхэллээ

Нийтлэлийн төрөл: Нийгэм

“Амжилт” боловсролын үзэсгэлэн яармаг бүртгэл эхэллээNews.amjilt.com сайт нь 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах төгсөх ангийн сурагчидад зориулан “Амжилт” боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. ЕБС-ын төгсөх ангийн сурагчид та бүхэн энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийн элсэн суралцахыг хүссэн сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг авч, өөрийн үндсэн хөрөнгө болох мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сонирхолтой лекцийг хүлээн авч сонсох юм.
Бидний зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг бүх их дээд сургууль, коллеж, гадаадын тэтгэлэгт сургуулиудад зуучилдаг байгууллагууд, гадны их дээд сургууль, ЕШ-ын шалгалтад бэлтгэдэг сургалтын төвүүдэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Монголын ирээдүй болсон хойч үеийн залуучуудыг эрдэм мэдлэгийн үрээр тэтгэж, Монгол улсын боловсролын салбарыг  өнгөлж яваа их дээд сургуулиуд та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг уриалж байна.

Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй сургуулиуд энэ дугаарт холбогдоно уу: 89004549

“Амжилт” боловсролын үзэсгэлэн 4 дүгээр сарын 9-нд IT парк буюу Мэдээлэл технологийн үндэсний паркд болно. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.