2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » МИАТ компани хоёр шинэ онгоц түрээсээр авна

МИАТ компани хоёр шинэ онгоц түрээсээр авна

Нийтлэлийн төрөл: Нийгэм

МИАТ компани хоёр шинэ онгоц түрээсээр авнаТөрийн өмчит МИАТ компани “Boeing” болон “Avolon” компаниудтай “Boeing 737 Max 8” загварын хоёр ширхэг шинэ онгоцыг түрээсээр авах гурван талт гэрээ байгуулжээ.Гэрээний дагуу “Boeing 737 Max 8” загварын хоёр шинэ онгоцыг 2019 оны I, II улиралд хүлээн авахаар тохиролцсон байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан шууд худалдан авах бус агаарын хөлгийн түрээсийн “Avolon” компаниар дамжуулан урт хугацаанд түрээсээр ашиглах нь илүү тохиромжтой хэмээн үзжээ.

Дашрамд дурдахад, МИАТ компант АНУ-ын “Boeing” компанитай анх 2011 онд гурван шинэ агаарын хөлөг авах гэрээ байгуулжээ. Үүний дагуу эхний онгоц болох “Boeing 767 300 er” хөлгийг 2013 онд хүлээн авч байсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.