2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шар мэдээ » Х.Намуун, Гүнчин-Иш нар хайр сэтгэлээ олонд зарлав

Х.Намуун, Гүнчин-Иш нар хайр сэтгэлээ олонд зарлав

Нийтлэлийн төрөл: Шар мэдээ

Х.Намуун, Гүнчин-Иш нар хайр сэтгэлээ олонд зарлав

Санхүүч мэргэжилтэй, загвар өмсөгч Х.Намуун гэх хөөрхөн царай, сайхан биетэй бүсгүй аав МУГЖ Д.Хүрлээгийн “буян”-аар гэнэт олны танил болсон.  Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн кинонд тоглосон билээ.  Аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад байгаа  тэрбээр хувийнхаа амьдрал өөрчлөлт хийсэн байна.  Тодруулбал тэрбээр MixX хамтлагийн дуучин Гүнчин-Иштэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Үүнийгээ тэрбээр өөрийн “нүүрний ном”-оор энэ сарын 6-ны өдөр баталсан бол өнөөдөр хамт авхуулсан зургаа байршуулсан байна.  

 

Дашрамд дуулгахад “Тагнуулч аав” УСК-нд Х.Намуун гол дүр бүтээсэн бол  түүний найз залуу хамтлагаараа тус киноны дууг дуулсан байна.  Хосууд  одоогоор “Тагнуулч аав” уран сайхны киноны  дуу болох “Хайраа чи миний сонсдог дуу” дууны клипэнд хамтран ажиллаж байгаа ажээ.  

 

Уран бүтээлч  хосын цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.

П.Төгөлдөр

Эх сурвалж: dorgio.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.