2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Байгаль орчин » Нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад орууллаа

Нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад орууллаа

Нийтлэлийн төрөл: Байгаль орчин

Нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад орууллаа

 

 

Зам тээврийн хөгжлийн яам-Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн салбарын менежментийг сайжруулах жил” болгон ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ЗТХЯ болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт- Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлын хүрээнд төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэх төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах 2017” хэлэлцүүлэгийг өчигдөр зохион байгуулллаа.

 

Хэлэлцүүлэгт Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү, Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазул болон хэлтэс албадын дарга, аж ахуйн нэгж байгуулагуудын дарга нар оролцож тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж, цаашид ямар арга хэмжээ авч хэрхэн яаж ажиллах талаараа ярилцсан юм.

 

Хэлэлцүүлэгийн хүрээнд хийсэн том ажлын нэг бол Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн гол хүч болсрн Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлд хийж буй экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Хоногийн нэгдсэн график”-т оруулж, оновчтой зохион байгуулж эхэлжээ. Өнөөдөр Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтэд явдаг 4500 гаруй жолооч байна. Тэд амь амьдралаа залгуулахын тулд өдөр шөнөгүй нүүрс тээвэрлэж байгаа ч зарим нэг нь тээвэрлэлтэд гарах өдрөө хоногоо хүлээж уурхай дээр хэд хонох, хил дээр очоод хэд хоног хүлээдэг. Түүнчлэн ямар ч зохион байгуулалтгүй ажиллаж, зарим нэг нь хортой метилийн спиртэнд хордож амиа алдах, согтууруулах ундаа хэрэглэж том машинаа жолоодож яваад осолдох зэрэг зөрчил дутагдал тулгамдаж байгаа асуудлууд олон байгааг хэлэлцүүлэгийн үеэр онцоллоо.

 

Дээрх “Хоногийн нэгдсэн график”-ийг хэрэгжүүлснээр үүсээд байгаа ачаалал болон тулгамдаад байгаа асуудлууд шийдэгдэхээс гадна цаг хэмнэж, үр ашигтай ажиллах боломжтой болж байгаа юм байна. Мөн энэ графиктай төрийн байгууллагууд ажлаа уялдуулж явуулах аж. Одоогийн байдлаар Гашуунсухайт чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байна.

 

Өнгөрсөн 10 сард 45 аж ахуйн нэгж буюу ердөө тал хувь л албан ёсны гэрээтэй ажиллаж байсан. 2000 гаруй нь ямар нэгэн зөвшөөрөлгүй ажиллаж байжээ. Үүнээс болоод тухайн чиглэлд машины бөглөө түгжрэл үүсгэх, жолооч нар олон хоног зам дээр хонох, эрүүл мэндээрээ хохирох, олон хоног дараалал үүсэх зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд жолооч нарт албан байгууллагуудад зохих шаардлагыг хангуулж ажиллах, мөн хариуцлагыг нь өндөржүүлэхээр болжээ.

 

Ийнхүү тулгамдаад байсан олон асуудлыг шийдэхээр болсонд аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ч талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд Автотээврийн үндэсний төвийн тээвэр хариуцсан дэд захирал Ш.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Жолооч нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлнэ гэлээ. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?

 

-Манай төв үүнийг хэрэгжүүлэхийн тулд хоёр сарын судалгаа хийлээ. Ачаалал ихэссэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд гарч байгаа бөглөрөлөөс хамаараад хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, нүүрс тээвэрлэсэн машин уурхай руу орохдоо тодорхой цагийн хугацаанд ордог. Хамгийн энгийнээр хэлбэл автобусны график шиг л цаг нартай явна гэсэн үг юм. Хилээр гарах хугацааны хоорондын 240 км-ын хугацааг 8 цаг 8 минутад туулах юм байна гэсэн тооцоололыг гаргасан. Дээр нь Цагаанхадын орчмоос ачилтын богиноор явдаг тээвэрлэлт нэлээн асуудал дагуулаад байсан. Энэ асуудлыг Гаалийн ерөнхий газартай хамтарч шийдсэн. Цагаанхаднаас өдөр 120 тэрэг тээвэрлэлт хийж байгаа. Аж ахуйн нэгж тэнд нүүрсээ буулгасан байгаа учир түүнийг таслан зогсоохоор болсон. Богино эргэлтээр явуулахаа больж байгаа гэсэн үг.

 

-Ийм графикт шилжснээр тээвэрлэлтийн оочер дараалал багасч эмх цэгцэнд орсон гэж ойлгож болох уу?

 

-Гашуунсухайт дээр тулгамдаад байсан асуудал бол оочер дараалал үүсгэх. Үүнийг зохицуулах төлөвлөх, төлөвлөлтөө зөв хийхгүйгээс болж аж ахуйн нэгж байгууллагууд ачаалал авна. Жишээлбэл, хилийн байгууллага 12 цаг, уурхай 24 цаг ажилладаг. Хил амарч байхад уурхай ажиллаж байдаг болохоор зам дээр бөглөрөл үүсээд байгаа юм.Тиймээс энэ асуудлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах зорилготой энэ графикийг хийлээ. Одоогоор тээвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хоногийн нэгдсэн графикийн төлөвлөлт Цагаанхадан дээр хийгдсэн. Уржигдар 1206 тэрэг тээвэрлэлт гарсан бол өчигдөр 1115 машин ачаатай хилээр гарсан байна. Наашаа хилээр хоосон 1228 тэрэг орж ирсэн мэдээг авсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.