2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Орлого багатай өрхүүдэд “ногоон зээл”-ийг санал болгоно

Орлого багатай өрхүүдэд “ногоон зээл”-ийг санал болгоно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

Орлого багатай өрхүүдэд “ногоон зээл”-ийг санал болгоноС.УЯНГА

Ирэх жилүүдэд утаатай хэрхэн тэмцэх талаар үндэснийхөтөлбөрийг саяхан Засгийн газраас баталсан. Хөтөлбөрийг 2017-2019, 2019-2025 он гэсэн үе шаттайгаархэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролоос тодрууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөрт ямар ажлуудтусгагдсан бэ?

-Хөтөлбөрт агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах аргахэмжээнүүд туссан. Нийслэлд шинэ цэвэрлэх байгууламж барих, нүүрснээс нийлэг байгалийн хий гарган авах үйлдвэр байгуулах, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий аймгийн төвд дулааны станц барих, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн парк байгуулах зэрэгажил хийнэ. Хөтөлбөрт гэр хороололд хэрэглэж байгаа түүхийнүүрсийг 80 хувиар бууруулах зорилт тавьсан. Банкуудын холбооболон бусад байгууллагуудтай ярьж “Ногоон зээл”-ийн сангаассанхүүжилт авч, халаагчаа худалдаж авах боломжийг орлого багатай айл өрхүүдэд санал болгоно. Нийтийн эрхашгийн төлөө төрийн зохицуулалтаар хийх ажлын нэг нь энэ юм. Нийслэлийн есөн дүүрэгт агаарын чанарынсудалгаа хийхэд уурын зуухнууд айл өрхүүдээс илүү агаарын бохирдол бий болгож байгаа нь тогтоогдсон. Тиймээсжижиг оврын уурын зуухнуудыг хааж, төвлөрсөн дулаанд холбох ажлыг эхлүүлж байна.

Санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэх вэ. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахад хэр хэмжээний зардалшаардах бол?

– Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.9 их наяд төгрөг шаардлагатай. Санхүүжилтийн 201 тэрбум төгрөгийг улсын болонорон нутгийн төсвөөс, 1.5 их наядыг гадаадын зээл тусламжаас, 7.5 тэрбумыг гадаад, дотоодын хөрөнгөоруулалтаас, 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлээс, 63 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс босгохоортооцоолсон. Цэвэрлэх байгууламжийг шинэч­лэхэд төсвийн гол зар­дал зарцуулагдана. Нийс­лэлийн хогны гурванүйлдвэрийг шинэчлэн барихад мөн нэлээдгүй зардал гарч байгаа.

Санхүүжилтийн эх үүс­вэрийг гадаад зээл тусламжаар босгох зэргээр хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Монголын банкуудын холбоотой хамтарч “Ногоон зээлийн сан”-г байгуулъя. Дэлхий даяар хэрэгжиж байгаа “Ногоон сан”-гаас мөнгө татъя, гадаад хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр ажиллаж байна. Эхний үр дүнгүүд гарчэхэлсэн.  Нидерландын Хөгжлийн банкнаас таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлье гээд агаар орчныбохирдлыг бууруулахад Банкуудын холбоотой гэрээ байгуулахаар ажиллаж байна. “Хас” банк ногоон зээлийн сангашиглан байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг зээл олгох чиглэлээр тодорхойбодлого хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Уур амьсгалын ногоон сангаас “Хас” банкаар дамжуулж 25 сая ам.долларын зээлийн эх үүсвэр олгох нөхцөлбүрдэж байгаа. Цаашид олон улсын төсөл хөтөл­бөрт хамрагдаж, ард ир­гэд­дээ туслалцаа үзүүлнэ.

Хөрсний бохирдлыг бууруулахад нүхэн жорлонгийн асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

-Азийн хөгжлийн банктай хамтарч төсөл хэрэг­жүүлнэ. Үүнийг шийд­вэрлэхэд гурван сая ам.доллар зарцуулна. Нийт 1800 айлын 00-ыг дотор­логоотой болгохоор төлөвлөж байна. Энэ асууд­лыг шийдвэрлэхийн тулд зөвхандлагаар хамт­ран ажиллах шаардлага байна.

Стандартын шаард­лага хангасан зуухыг нэвтрүү­лэх ажлыг хэрхэн хийх вэ?

– Гэр хорооллын иргэдийн ахуйн хэрэглээний зуух агаарын бохирдолд хамгийн их нөлөөлдөг. Дэлхийн банкныдэмжлэгтэйгээр  ахуйн хэрэглээний зуухны стандартыг боловсруулсан. Энэ стандарт ирэх сарын 1-нээс хэрэгжинэ. Тиймээс гэр хорооллын өрхүүдийг Дэлхийн банкны стандартад нийц­сэн зуухаар солих ажлыг эхлүүлнэ. Өнгөр­сөнтаван жилийн хугацаанд тараасан зуух Монгол Улсын ахуйн хэрэгцээнд тохирохгүй байгаа. Зөвхөн гэр халаахзориулалттай учраас хоол хийх боломжгүй болсон. Зуухыг төсвийн мөнгөөр тараахгүй. Харин иргэдийн эдийнзасгийн санхүүгийн байдалд нөлөөлөхгүйгээр зохицуулах буюу зээлээр олгох талаар Банкуудын хол­боотойхамтран ажиллана.

Стандартын шаард­лага хангасан зуухыг хаана үйлдвэрлэх вэ. Үнэ нь хэдэн төгрөг байх бол?

-Нийслэлийн гэр хороололд 210 мянга гаруй өрх байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 220 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж, 176 мянган зуух тараасан. Гэтэл гэр хорооллын 20-30 хувь нь дээрх зуухыг хэрэглэж байна. Өнгөрсөн Засгийн газар түүхий нүүрсний хэрэглээг хязгааргүй тавьснаар сайжруулсан зуух, түлш үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсон. Одоо бид энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Зуух үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг бүх аж ахуйн нэгжүүдтэй уулзаж байгаа. Зуухны үнийг бид тогтохгүй. Зах зээлийн зарчмаар явна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.