2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Тусгай элч Жан Тодт: Гурван сая хүн амтай улсын хувьд осол аваарын тоо өндөр байна

НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Тусгай элч Жан Тодт: Гурван сая хүн амтай улсын хувьд осол аваарын тоо өндөр байна

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ


Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Тусгай элч Жан Тодтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна. Тусгай элч Жан Тодт ажил амьдралынхаа гарааг уралдааны машины туслах жолоочоор эхэлж энэ хугацаанаас хойш өөрийн амьдралыг автомашинтай холбожээ.

Монгол Улсад авто-мото спорт хөгжиж байгаа боловч дэд бүтэц сул хөгжсөн тул хурдны замын төрлийн автомашины уралдаан төдийлөн хөгжөөгүй. Гэхдээ өргөн уудам газар нутагтай тул дотооддоо бартаат замын төрлийн уралдаан болон ралли төрлийн холын зайн уралдаануудыг зохион байгуулдаг ба цаашид олон улсын хэмжээнд ийм төрлийн тэмцээн зохион байгуулах бүрэн боломжтойг талаар уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцоллоо.

Тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд хийгдэж буй ажлууд, бодлогын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал НҮБ-аас 2011-2020 оны “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 146 дугаар тогтоол баталж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа аж.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсанаар осол зөрчлийн үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулан үзвэл зам тээврийн ослын дуудлага 8,2%, бүртгэгдсэн осол 7,3%, гэмтсэн хүний тоо 19,4%, эд материалын хохирлын хэмжээ 5,9%, нас барсан хүний тоо 20,6%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлт 26,6%, журамлагдсан автомашин 66,9%, нийт зөрчлийн хэмжээ 20,2% тус тус буурчээ. Судлаачдын үзэж байгаагаар хууль хэрэгжиж эхлэх явцад зам тээврийн осол огцом буурдаг зүй тогтолтой бөгөөд хууль, дүрэм, журмыг жигд шаардахгүй, боловсронгуй болгохгүй, үйл ажиллагааны уялдаа холбоог хангахгүй бол буцаж өсөх хандлагатай юм байна.

Тусгай элч Жан Тодт “Тоо баримтаас харахад осол зөрчил, нас баралтын үзүүлэлт өмнөх онуудын үзүүлэлтээс буурч байгаа хэдий ч гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд сэтгэл түгшээсэн өндөр тоо харагдаж байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газрын түвшинд томоохон зорилт дэьшүүлж, шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй. Ялангуяа иргэд, зорчигчдод чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Боловсролын салбарт тусгай хөтөлбөр бий болгох зэрэг олон арга зам бий. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, норм стандартыг хангуулж, буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн асуудлыг яаралтай шийдьэрлэх шаардлагатай” хэмээн өөрийн судалгаа, туршлагаасаа хуваалцлаа.

Мөн тэрээр НҮБ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдлын холбогдолтой суурь конвенциудад нэгдэн ороход НҮБ-ын зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn