2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Дархан-Уул аймгийн статистикчид салбарынхаа шагналаар шагнагдлаа

Дархан-Уул аймгийн статистикчид салбарынхаа шагналаар шагнагдлаа

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Дархан-Уул аймгийн статистикчид салбарынхаа шагналаар шагнагдлааСтатистикийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймаг, 330 сум, 1726 багийн статистикийн асуудал хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт статистикийн мэдлэг, ур чадварыг олгох сургалт өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. Сургалтанд аймгийн 4 сум, 26 багийн 60 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан байна.

Энэ үеэр статистикийн салбарт үр бүтээлтэй ажилласан Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн мэргэжилтэн С.Батцэнгэл, Б.Нармандах судлаач Д.Хүрэлчимэг нарыг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Шарын гол сумын Санжит багийн Засаг дарга Д.Энхцацраг, Хонгор сумын 1-р багийн Засаг дарга Б.Гантөгс, Дархан сумын 6-р багийн зохион байгуулагч Н.Болорзаяа нар Үндэсний статистикийн хорооны “Хүндэт жуух” бичгээр шагнагдсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.