2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хэн хамгийн хурдан тахианы махан шницель идэх вэ?

Хэн хамгийн хурдан тахианы махан шницель идэх вэ?

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Нэрнээсээ хүртэл сонирхол төрүүлэхүйц сонсогдож буй энэхүү тэмцээн Кроне Браухаус ресторанд 2017.03.25-ны оройн 20:00 цагт зохион байгуулагдах гэж байна. Энэ нь тус рестораны  зүгээс зохион байгуулж буй Монголд анх удаа цувралын 2 дахь арга хэмжээ юм.

Тэмцээнд оролцогчид Герман маягаар бэлтгэсэн, 1кг тахианы махан шницелийг идэж уралдана. Уг тэмцээн нь Австри, Герман зэрэг дэлхийн олон оронд болдог хоолтой холбоотой томоохон тэмцээнүүдийн нэг юм. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Оргио” үндэсний бренд  оролцож та бүхэнд амт чанартай тахианы махан шницелийг өөрийн гарын бэлгийн хамт хүргэхээр бэлтгээд байна. Тэмцээнд оролцохыг хүссэн хүмүүс бүртгэлээ 2017 оны 03 сарын 24-ны 17:00 цагаас өмнө хийлгэн 20,000 төгрөгийн таксийг урьдчилан төлсөнөөр бүртгэл баталгаажих юм. Таксанд шницель, уух зүйлс, оролцогчийн подволк гарын бэлэг орсон.

Тус тэмцээн нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд цорын ганц ялагч 500,000 төгрөгийн шагналтай.

Оролцогчдын бүртгэлийг 8003-2232 дугаараар авна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус рестораны https://www.facebook.com/KroneBrauHaus/  хуудас болон https://www.facebook.com/events/208722179610422/ хуудаснаас авч болох юм.

Та энэхүү тэмцээнд оролцож өөрийн эр бяр, хүч чадалаа сориорой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.