2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » “Чалько-гийн өрийг энэ сард багтааж төлж дуусгана

“Чалько-гийн өрийг энэ сард багтааж төлж дуусгана

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

“Чалько-гийн өрийг энэ сард багтааж төлж дуусгана2011 онд С.Батболдын Засгийн газар Тавантолгой зүүн Цанхийн нүүрсийг барьцаалж 350 сая ам.долларыг Хятадын төрийн өмчит “Чалько” компаниас зээлсэн билээ. 2012 оноос өдий хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалько” компаниас авсан өрөндөө нүүрс нийлүүлсээр ирсэн.

Уг нь “Чалько” компаниас зээлсэн мөнгө хуваарь ёсоор өнгөрсөн 2015 онд бүрэн барагдуулж дуусах байсан ч нүүрсний салбарын таагүй байдлаас болж өр тэглэх асуудал хойшилсоор байгаад өнөөдрийг хүрсэн юм. 2015 он гарсаны дараа ам.долларын өр үлдсэн бөгөөд ондоо багтааж барагдуулж дуусна гэж “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь мэдэгдэж байсан удаатай. Гэвч “Чалько” компанид төлөх ёстой өрнөөс 130 сая ам.доллар үлдсэн байгааг салбарын яамны сайд нь хэлж, өнөөдрийг хүртэл төлөгдөж дуусаагүй явна. “Чалько” компанид төлөх өрийн хугацаа хойшилж байгаа шалтгааныг нүүрсний үнийн уналт бусад асуудлаас болсон гэж тайлбарлаж байгаа юм.

Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ “Бид удахгүй, энэ сардаа багтаад БНХАУ-ын “Чалько” компанид Монгол Улс удтал төлж ирсэн нүүрсний сунжирсан өрийг бүрэн барагдуулж дуусгана. Ингэснээр Монголын ард түмнийг хэдэн арван жил тэжээх Тавантолгойн ордын өрөм нь болох Зүүн Цанхийн нүүрс долоон жилийн дараа Монгол Улсдаа, Монголын ард түмний мэдэлд эргэн ирж байна. Зүүн Цанхиас олборлож борлуулсан нүүрсний ашиг одоо Монгол Улсынхаа төсөвт орно” гэж мэдээлсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.