2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Уул уурхай » “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

Нийтлэлийн төрөл: Уул уурхай

 

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн хамтран “Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

“Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллага нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Монголын уул уурхайн салбарын бодлогын үнэлгээг хийсэн бөгөөд түүндээ үндэслэн энэхүү сургалтыг хийж байгаа юм.

“Санхүүгийн үр ашгийг сайжруулах нь” сэдвээр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимдэхэлсэн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээж, оролцогчдод амжилт хүслээ. Тэрээр “УИХ-аас баталсан "Монгол Улсын тогтвортой хөгжлийн Үзэл баримтлал 2030" болон бодлогын бусад баримт бичигт заасан тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад уул уурхайн салбар тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ ч үүднээс өнөөдрийн сургалт нь тогтвортой хөгжилд чиглэгдсэн Уул уурхайн бодлогын хэрэгжилтийг хангах чадавхийг сайжруулахад чиглэсэн чухал арга хэмжээ болж байна” гэлээ.

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

 

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал

Өнөөдрийн сургалтаар уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтад ногдуулах татварын орлогын санхүүгийн үр ашгийг зөв тодорхойлж, баталгаажуулах бодлогын зарчмууд, шилдэг туршлагуудыг танилцуулах аж.

Дөрвөн өдрийн сургалтыг олон улсад нэр хүнд бүхий зөвлөх мэргэжилтнүүд болох “ДиЭлЭй Пайпер”олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн Ло, Тогтвортой хөгжлийн стратеги группын ерөнхийлөгч Люк Даниелсон, Олон улсын эрдэс баялгийн эрх зүй, бодлогын асуудлаар мэргэшсэн хуульч Кристи Брюкнер, “Ин Эдү” компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбажав нар удирдаж байна.

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

 

"ДиЭлЭй Пайпер”олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн Ло

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

 

Зөвлөх, хатагтай Кристи Брюкнер

Сургалт лхагва гаригт “Уурхайн хаалт” сэдвээр “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд, пүрэв гаригт “Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь” сэдвээр Нээлттэй нийгэм форум дээр үргэлжлэх аж.

Сургалтад уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны уул уурхай хариуцсан удирдах ажилтан, судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. 

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сэдвээр сургалт болж байна

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.