2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Сонгууль » "Алтангадас", МоАН фракциуд АН-дахь нөлөөллөө алдан, "шахагдаж" эхэллээ

"Алтангадас", МоАН фракциуд АН-дахь нөлөөллөө алдан, "шахагдаж" эхэллээ

Нийтлэлийн төрөл: Сонгууль

 

АН-ын даргын сонгуулийн санал хураалт энэ оны 1-р  сарын 29-нд явагдан, УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ ялалт байгуулж Ардчилсан Намын даргаар сонгогдсон билээ. Тэрээр 2-р сарын 12-нд намынхаа их хурлаар тамгаа гардаж, албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлмэгцээ  намынхаа аппаратыг бүрдүүлж, өөрийн фракцийн "Шонхор тауер"-ыг Ардчилсан Намын төв байр болгосон юм.
 
Намын аппарат, баг үндсэндээ түүний удирддаг "Шонхор" фракц болон Х.Баттулгын удирддаг МоАХ-ы залуусаас бүрдэж буй нь нууц биш бөгөөд Ардчилсан намын логог хүртэл "Ардчилсан Хүчний Холбоо"-ы бэлгэдлээр сольсон.  Өөрөөр хэлбэл АН-ыг өнөөдөр  "Шонхор" фракци, Монголын Ардчилсан Холбоо хамтран удирдаж буй нь улс төрийн хүрээнийхний өмнө ил болсон зүйл билээ. Нийслэлийн АН-ын даргад гэхэд л МоАХ-ы Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдөж буй юм.
 
Гэхдээ АН-ын шинэ дарга С.Эрдэнэ  УИХ дахь АН-ын бүлгийн даргаар МҮДН фракцийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон бөгөөд тус фракцийн төлөөлөл ч  удахгүй болох дотоод сонгуульд олноороо оролцож буй аж. Мөн БНН-ын дарга асан Б.Жаргалсайхан дүүргийн АН-ын даргад нэр дэвшихээр болсон тухай ч эх сурвалж өгүүлж байна. Харин Н.Алтанхуяг, Я.Санжмятав нарын "Алтангадас", Лу.Болд, Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг нарын багтдаг МоАН, "Нэг Ардчилал" фракциудыг АН-аас шахах үзэгдэл нэгэнт өрнөж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна.
 
АН-ын дарга С.Эрдэнийн бодлого, үйл ажиллагаа, АН-ын дотоод сонгуулийн дүрмийг эсэргүүцсэн акцийг ч "Алтангадас", МоАН зохион байгуулж буй нь нууц биш бөгөөд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл бол бүр ил цагаан шүүмжилж буй юм.
 
Харин  МоАХ-ы байранд байрладаг Ард Түмний Онц Зөвлөл гэгчийн Оффшортой данстай хүмүүсийн эсрэг тэмцэл ч АН-ын одоогийн удирдлагын дэмжлэгтэй гэх бөгөөд  тус зөвлөлийн тэмцлийн зарим үзүүр МоАН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын эсрэг шууд чиглэжээ. Өөрөөр хэлбэл "Шонхор"+МоАХ+МҮДН гэсэн хамтрал АН-ыг УИХ-ын 2020 оны сонгуульд удирдан орох нь үндсэндээ тодорхой болж буй аж.
 
Харин АН дахь нөлөөллөө өдөр ирэх тутам улам ихээр алдаж буй "Алтангадас", МоАН фракциуд илтэд сарнин, хуваагдаж байгаа бөгөөд фракциа орхин, АН-ын одоогийн удирдлагатай ойлголцохыг илүүд үзэж буй улс төрчид ч олшрох болжээ.
 
МоАН санаачлагын үндсэн цөм нь "Нэг Ардчилал", "Зүүн хойд ази"-аас гадна  Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар буюу "Алтангадас"  фракцийн угшлын улс төрчид байдаг. Тэгэхээр нэгэн үед АН-ын хамгийн хүчирхэг бүлэглэл байсан "Алтангадас" фракци, тус фракцид багтаж байсан улс төрчдөөс бүрдсэн МоАН гэх шинэхэн фракци аль аль нь ийнхүү улс төрийн насаа дуусгаж буй бололтой.
 
П.Энхмандах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.