2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Ахмет Язал: Монголчууд бол түүхийн эхлэл

Ахмет Язал: Монголчууд бол түүхийн эхлэл

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат Элчин сайд Ахмет Язалыг нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалд томилогдон ажиллах болсонд баяр хүргэж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмрэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгаа бөгөөд 1994 оноос хойш Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа өрнүүлсэн талаар онцолж байв.

Турк Улс нь сүүлийн жилүүдэд Ази-Европыг холбосон тээврийн холбоосыг хөгжүүлэх зорилготой томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, Босфорын хоолой дээгүүр болон доогуур гүүр, төмөр замын туннель ашиглалтад оруулсан нь том бүтээн байгуулалт болсон ба том төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх талаар ихээхэн туршлага  хуримтлуулсан тул энэ чиглэлийн туршлагаас хуваалцахад дэмжиж ажиллахыг салбарын сайд хүслээ.

 

Элчин сайд Ахмет Язал зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч, идэвхитэй хамтран ажиллахаа уулзалтын үеэр онцоллоо. Тэрээр эртний түүхэн уламжлалт харилцаа өнөө цагт улам хөгжиж байгааг дурдаад “Монголчууд бол түүхийн эхлэл юм. Эрт цагийн анд нөхөд, хөршүүд тул улс төр, нийгмийн салбарт одоо ч сайн харилцаатай байсаар байна. Тиймээс Турк Улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэх сонирхолтой байгаа тул худалдаа , эдийн засгийн харилцааг илүү сайжруулах шаардлагатай байна” гэлээ. Цаашид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлэх хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг ижил газар зүйн байршилтай хөрш орнуудад сурталчлан таниулж, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Ахмет Язал: Монголчууд бол түүхийн эхлэл

Мөн Монгол Улсын ЗТХЯ-ны холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, дотоод удирдлага, хүний нөөцийн чиглэлээр хамтарч ажиллах, чадавхижуулах боломж байгааг ч дуулгалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.