2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Говь-Алтай аймгийн Алтай сум 2 сар цахилгаангүй байна


Говь-Алтай аймгийн Алтай сум 2 сар цахилгаангүй байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах Засгийн газрын “11 11 төв”-д 2013 оны 9 дүгээр сарын 5-13-ны хооронд нийт 1130 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Иргэд валютын ханш, боловсрол, эрүүл мэнд, нийслэл хоттой холбоотой асуудлаар зонхилон ханджээ.

 

Говь-Алтай аймгийн Алтай сумаас “11 11 төв”-д хандаж, сүүлийн хоёр сар цахилгаангүй байгаа талаар мэдээллээ. Тус сумын нарны цахилгаан станцаас тэжээгддэг гурван инверторын  хоёр нь шатсан. Удахгүй засч, хэвийн ажллуулна гэсэн хариултыг Эрчим хүчний яамнаас өгч байна.

 

Сурагчдын дүрэмт хувцасны чанар муу, үнэ өндөр байна гэсэн эцэг эхчүүдийн шүүмжлэл цөөнгүй байна. Бүх оёдлын үйлдвэр, цехэд хяналт тавьж ажиллаж байгаа. Чанаргүй муу оёгдсон хувцсыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтэн Н.Нарангэрэлтэй холбогдон солиулах боломжтой гэсэн хариу өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.