2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Т.Аюурсайхан ХЭХНН-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов

Т.Аюурсайхан ХЭХНН-ны Ерөнхийлөгчөөр сонгогдов

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Т.Аюурсайхан ХЭХНН-ны Ерөнхийлөгчөөр сонгогдовОлон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдөр тохиодог билээ. Тэгвэл энэ өдрийн босгон дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрхзүйн орчинг сайжруулах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, аж ахуй эрхлэгчдэд хууль сурталчлан таниулах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх ажээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар богино хугацаанд ажиллахдаа тус байгууллагыг олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бодлогын түвшинд бэхжүүлж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Үндэсний хөтөлбөр-2”-ыг санаачлан боловсруулж, үүрэн телефон, барилга, цахилгаан эрчим хүч, СӨХ, орон сууцны конторууд, ломбард, даатгалын компаниудын иргэд хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэйгээр авч байсан юм. Түүнчлэн төрийн байгууллагууд хэрэглэгчдийн эрхийг зөрчдөг байдлыг илрүүлж, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлж, таслан зогсоож ажиллаж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.