2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулна

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Хуучны ОРОН СУУЦНЫ барилгыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулнаАшиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.

Үүнд:

Д/дБАГЦБАЙРШИЛ
1 ХУД-02 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га
2 ХУД-06 Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га
3 ХУД-07 Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 53, 54 дүгээр байрууд, нийт 0.42 га
4 ХУД-08 Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын 39 дүгээр байрууд, нийт 0.26 га
5 ХУД-09 Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр
6 ХУД-10 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 36А, 36Б байр
7 ХУД-11 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр
8 БГД-01 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43га
9 БГД-04 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 1, 2, 3 дугаар байр нийт 0.67га
10 БГД-05 Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 4, 5, 6 дугаар байр нийт 0.3га
11 БГД-07 Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо 10, 11, 12 дугаар байр 0.51га
12 БГД-10 Баянгол дүүрэг, 20 дугаар хороо БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр нийт 2.24га
13 БГД-11 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 34 дүгээр байр нийт 0.26 га
14 БГД-12 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 33, 31 дүгээр байр нийт 0.38 га
15 БГД-13 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 32, 30, 29 дүгээр байр нийт 0.41 га
16 БГД-14 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 28, 27 дугаар байр нийт 0.3 га
17 БГД-15 Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 26 дугаар байр нийт 0.12 га
18 БЗД-01 Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Залуус хотхоны 1, 2, 5, 8, 9 дүгээр байрууд нийт 0,84 га
19 БЗД-02 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0,51 га
20 НД-01 Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд нийт 1.2 га

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар 200051054 тоот данс. /Компаний нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2017 оны 04 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагаас өмнө НХТЕТГазрын 13 давхрын 1308 тоотод ирүүлнэ.

Тус өдрийн 17:00 цагт нээнэ.

Оролцогчийн санал дараах бүрдэлтэй байна. Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  • Татвар болон шүүхийн байгууллагаас авсан тодорхойлолт
  • Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
  • Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/
  • Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
  • Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
  • Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
  • Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.
  • Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,

Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр,

“Хангарди ордон” 13-р давхарт 1308 тоот,

Утас: 315319 /ажлын цагаар/,

 

Цахим хуудас: www.mpa.ub.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.