2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Г.Одбаяр олимп, дэлхийн аваргуудыг ялж Бакугийн “Их дуулга”-д түрүүллээ

Г.Одбаяр олимп, дэлхийн аваргуудыг ялж Бакугийн “Их дуулга”-д түрүүллээ

Нийтлэлийн төрөл: Спорт

Бакугийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Г.Одбаяр олимп, дэлхийн аварга шилдэг жүдочдыг ялж аваргын алтан медалийн эзэн боллоо.

Мөн ОУХМ О.Ууганбаатар 81 кг-д амжилттай сайн барилдаж  хүрэл медаль хүртлээ.

Г.Одбаяр энэ удаа мөнгөн медалын төлөөх барилдаанд  Лондонгийн олимпийн аварга Гүржийн Лаша Шавдатуашвилиг торгуулиар цэвэр ялж, алтан медалын төлөө Японы жүдоч, Дэлхийн хошой аварга Рики Накаяаг хоёр вазари үнэлгээ авч илт давуутай байдлаар аваргын алтан медаль зүүлээ.

Тэрбээр өмнө нь гурван удаа ялагдсан бөгөөд энэ удаад даагаа нэхэж Дэлхийн чансааны 1000 оноо авч чадсан байна.

Азербайжаны нийслэл Баку хотноо гуравдугаар сарын 10-12 болж буй “Их дуулга” тэмцээнд манай  улсаас зургаан жүдоч хүч үзэж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар барилдаж тус тус VII байрт шалгарсан юм.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.