2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » 50 саяын бооцоот олимп, дэлхийн медальтнуудын халз барилдаан болно

50 саяын бооцоот олимп, дэлхийн медальтнуудын халз барилдаан болно

Нийтлэлийн төрөл: Спорт

50 саяын бооцоот олимп, дэлхийн медальтнуудын халз барилдаан болноМонгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Доржготовын Цэрэнхандын нэрэмжит жүдо бөхийн холимог багийн халз барилдаан “Аса” циркт энэ сарын 16-нд болно. Анхдугаар тэмцээнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой бөхчүүд нэг баг болох бол ОУХМ цолтой бөхчүүд тэдний эсрэг 50 сая төгрөгийн төлөө хүч үзэх юм байна. Хөдөлмөрийн баатар, гавьяатуудын багт Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар байгаа юм. Харин нөгөө багт Ж.Амарболд, Д.Төмөрхүлэг, О.Ууганбаатар, Ө.Дүүрэнбаяр, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Отгонцэцэг, Л.Энхрийлэн, Б.Ганхайч нар зодоглох ажээ. Сонирхуулахад хоёр жилийн өмнө их спортоос зодог тайлсан Х.Цагаанбаатар тус тэмцээнд орж, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын өрсөлдөөн жүдо бөх сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.