2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Монгол банкны тайлбар

Монгол банкны тайлбар

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг

Монгол банкны тайлбар

Сүүлийн 19 сард гадаад худалдааны нөхцөл 23 хувиар муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 4.6, 2013 онд 30.6 хувиар тус тус буурч санхүүгийн эх үүсвэр хомсдож гадаад цэвэр актив мөн хугацаанд Чингис бондын хөрөнгийг оруулахгүй тооцвол 1.2 тэрбум ам.доллараар буураад байна.

 

Санхүүгийн эх үүсвэр гадагшилж зээлийн тасалдал болох эрсдэл өндөр үед улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүйгээс төсөв хумигдаж эдийн засгийн өсөлт удаашрах хүндрэл тулгарахаар байлаа.

 

Үүний эсрэг Монголбанк сүүлийн 9 сарын турш мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, мөнгөний нийлүүлэлтийг шаардлагатай тухай бүр нэмэгдүүлж ирсний үр дүнд иргэдийн бодит орлогыг хамгаалж, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлж эдийн засаг хумигдах сөрөг нөлөөллийг саармагжууллаа.

 

Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг удирдлага болгон төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан өөрчлөгдөж байх нөхцлийг ханган ажиллаж байна.

 

Оны эхнээс төгрөгийн ам.доллартай харьцах ханш 20 орчим хувиар суларсан нь гадаад валютын орох урсгал татарсан, гадаад худалдааны нөхцөл муудсантай нийцтэй байгаа бөгөөд гадаад зах зээлээс дотоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, улмаар дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжин, импортыг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах болно гэж Монголбанк үзэж байна.

 

Иймээс гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн, чанартай ажлын байр бий болгоход чиглэсэн мөнгөний бодлогыг Монголбанк үргэлжлүүлнэ.

 

УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг болно гэж хүлээж байна.

 

Ялангуяа, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн дагуу энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар засгийн газар үүрэг хүлээн ажиллаж байгаа нь улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол улсын макро тогтвортой орчин хангагдахаар байна гэсэн итгэлийг төрүүлэх юм.

 

Эдгээр багц арга хэмжээнүүд нь сүүлийн 6 улирал сөрөг байсан валютын орох, гарах урсгалыг тэнцвэржүүлж, цаашид энэ байдлыг хадгалснаар валютын ханш тогтвортой байх нөхцлийг бүрдүүлнэ гэж Монголбанк үзэж байна.

Sonin.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.