2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Хуучин “бонд”-ыг шинээр солилоо

Хуучин “бонд”-ыг шинээр солилоо

Нийтлэлийн төрөл: Засгийн газар

-580 сая ам.долларын бондын өрийг шинэ бондоор солихоор хөрөнгө оруулагчдад зарласан нь амжилт олж, 476 сая ам.долларын бондыг долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэй бондоор солилоо. Мөн шинээр 124 сая ам.долларын бондыг 7.625 хувийн хүүтэйгээр зах зээлд худалдсан байна- 


Монгол Улсын Засгийн газар энэ сарын 21-нд төлөх ёстой Хөгжлийн банкны өмнөх 580 сая ам.долларын бондын өрийг шинэ бондоор солихоор хөрөнгө оруулагчдад зарласан нь амжилт олж, 476 сая ам.долларын бондыг долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүтэй бондоор солилоо. Мөн шинээр 124 a ам.долларын бондыг 7.625 хувийн хүүтэйгээр зах зээлд худалдсан байна. Эргэн төлөлтийн хугацаа болсон 580 сая ам.доллараас 476 саяыг нь шинэ бондоор тийнхүү сольсон бол үлдэх 100 орчим сая ам.долларын бондын өрийг төлж барагдуулах болж байна. Ингэхдээ эргэн төлөлтийг энэ удаад шинээр гаргасан 124 сая ам.долларын бондын төлбөрөөс хийхээр Сангийн яамны удирдлагууд шийдвэрлэжээ. 
Хэдийгээр өмнөх 580 сая ам.долларын бондоос 100 саяыг нь хугацаанд /03.21/төлөхөөр болж байгаа ч энэ нь шинэ нэмэлт эх үүсвэрээр төлөгдөх учраас улсын төсөв болон валютын нөөцөд дарамт үүсгэхгүй гэж холбогдох албаны хүмүүс тайлбарлалаа. 
Хугацаа урттай шинэ бондоор солигдож байгаа өмнөх бондыг хүчингүй болгох, шинээр нэмж гаргасан бондын төлбөрийг гүйцэтгэх үйл явц гуравдугаар сарын 9 буюу өчигдөр албан ёсоор болж дууссан байна.
Засгийн газрын шинэ бондыг хөрөнгө оруулагчид эергээр хүлээн авсан нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотой ч Монгол Улсад итгэл үзүүлж буй нэг чухал үзүүлэлт гэж харж болохоор байгаа юм. 
Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын шинэ бондоор солино гэдгээ Монголын тал хөрөнгө оруулагчдад өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд “Reuters” болон “Bloomberg” агентлагаар уламжлан мэдээлсэн байдаг. Гуравдугаар сарын 21-нээр хугацаа дуусч буй 580 сая ам.долларын бондын хүү 8.5 орчим хувь байсан бөгөөд шинээр солих бондын хүүг үүнээс өндөр, хугацаа нь 4-5 жилээр тогтох болов уу гэсэн таамаглал байсан ч тооцоолж байснаас илүү сайн нөхцөлөөр шинэ бонд арилжаалагджээ. 
Засгийн газрын шинэ бондыг хөрөнгө оруулагчид эергээр хүлээн авсан нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотой ч Монгол Улсад итгэл үзүүлж буй нэг чухал үзүүлэлт гэж харж болохоор байна. Нөгөө талаар цаашид Засгийн газрын болон хувийн хэвшлийнхний гадаад зах зээлээс босгох хөрөнгө оруулалт, эх үүсвэрийн суурь өртгийг тогтооход чухал нөлөөтэй юм. Учир нь, гадаад зах зээлээс босгох эх үүсвэрийн өртөг буюу “үнэ” нь Засгийн газрын бондын хүү дээр тухайн аж ахуйн нэгжийн эрсдлийг нэмж тооцох байдлаар тогтоогддог. Тэгвэл энэ удаад шинээр нэмж арилжсан Засгийн газрын бондын хүү 7.625 хувийн хүүтэйгээр зах зээлд байршлаа. 
Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны бондыг шинэ үнэт цаасаар солих нөхцөлийг ОУВС-тай тохиролцох явцад тус байгууллагын зүгээс “Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай цаашид хамтран ажиллах хэрэгтэй” гэдгийг зөвлөж байгаагийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчид буюу бонд худалдан авах, шууд хөрөнгө оруулах, зээл олгох эх үүсвэр, хамтрагчид Монголоос нүүр буруулахаас эмээх, зайлсхийх нь зүйтэйг сануулж байсан. “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хоёр тал гадаадын хөрөнгө оруулалт хумигдах ёсгүй гэсэн зарчмыг аль, аль талдаа баримталсан гэсэн үг юм. Энэ удаад 580 сая ам.долларын 476 саяыг 8.7 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бондоор сольж, 124 сая ам.долларын бондыг 7.6 хувийн хүүтэйгээр шинээр нэмж худалдсан гэдэг нь хоёр талын эрмэлзэл, хүчин чармайлт боломжийн үр дүнд хүрснийг илтгэх байх.

Эх сурвалж:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.