2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Спорт » Монголын их аваргууд хамгийн том рекордуудыг эзэмшдэг

Монголын их аваргууд хамгийн том рекордуудыг эзэмшдэг

Нийтлэлийн төрөл: Спорт

Монголын их аваргууд хамгийн том рекордуудыг эзэмшдэгЯпоны мэргэжлийн сумогийн энэ оны гуравдугаар сарын башё удахгүй эхэлнэ. Монголын бөхчүүдийн их амжилтын үргэлжлэл болсон залуу бөх Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо Ичинноров нар өдгөө их сумогийн онцлох хүмүүс болоод байна.

Харин манай их аваргуудаас өмнө хичнээн бөх сумогийн оргилд нь хүрч байсан тухай мэдээллийг хүргэе. Мэргэжлийн сумогийн 260 гаруй жилийн түүхэнд 72 ёкозүна цолтон төржээ. Гэхдээ тэмдэглэгдэн үлдсэн баримт нь энэ юм. Харин зарим судлаачид сумо бөхийг 800 гаруй жилийн түүхтэй гэж таамагладаг. Бидэнд олдсон мэдээллээр гурав дахь ёкозүна Маруяамаг 1749 онд их аварга болсон гэж тэмдэглэжээ.

Үүнээс гадна нэг дэх ёкозүна Акаши, хоёр дахь ёкозүна Аяагава нарын хэдэн онд аварга цол авсан, түрүүлсэн тоо, барилдсан хугацаа зэрэг нарийн мэдээлэл нь олдоогүй.

Мөн Хоккойдо арлын домогт их аварга Тайхо 1961-1971 оны хооронд арван жил барилдахдаа 32 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Харин түүний зуун жилийн амжилтыг 69 дэх ёкозүна Хакухо Даваажаргал 2015 оны нэгдүгээр сард эвдсэн.

Хакухо 2006 оны тавдугаар сард анх түрүүлснээсээ хойш есөн жилийн дотор “мөнхийн” тодотголтой амжилтыг шинэчлэн тогтоосон билээ. Их аваргууд мэргэжлийн сумогийн ихэнх дээд амжилтыг тогтоосон. Харин Асашёорюү Дагвадорж, Хакухо Даваажаргал нар хамгийн том рекордуудыг нь эзэмшиж байна. Тодруулбал Хакухо Даваажаргал 37 удаа түрүүлж, дээд амжилт тогтоосон. Нэг жилийн зургаан башёгийн 90 барилдааны 86-д нь давсан. 12 башёд нэг ч уналгүй түрүүлсэн, Асашёорюү Дагвадорж нэг жилийн зургаан башёд бүгдэд нь түрүүлсэн ганцхан сумоч, долоон башё дараалан түрүүлсэн анхны бөх зэрэг хэзээ, хэн эвдэх нь тодорхойгүй сүрлэг рекордуудыг Монголын аваргууд л тогтоож чадлаа.

1958 оноос эхлэн нэг жилд зургаан башё зохиодог болсон. Түүнээс өмнө 1957 онд тав, 1953-1956 оны хооронд дөрөв, 1933-1952 оны хооронд гурав, 1909-1926 оны хооронд жилд нэг удаа сумогийн тэмцээн болдог байжээ.

Японы ард түмэнд нэг жилийн зургаан тэмцээнд бүгдэд нь нэг бөх түрүүлнэ гэсэн ойлголт бараг л байхгүй байлаа. 48 дахь ёкозүна Тайхо 1966 онд, 55 дахь ёкозүна Китаноүми 1978 онд тус бүр нэг жилийн зургаан тэмцээний  тавд нь түрүүлсэн аж. Харин Монгол улсын иргэн 68 дахь ёкозүна Асашёорюү Дагвадорж 2005 оны бүх тэмцээнд эзэн хааны цомыг хүртэж, олон арван жил үргэлжлэх рекордыг тогтоосон нь гайхалтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.