2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Шатахууны үнэ өсөх үү?

Шатахууны үнэ өсөх үү?

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 

Шатахууны үнэ өсөх үү?Манай улс ОУВС-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд Шатахууны онцгой албан татварыг нэмэх шаардлага тавьсан. Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан шийдвэрийг “цуцал” гэсэн үг юм. Тэгэхээр татварыг нь тэглэсээр байтал нэмэгддэг шатахууны жижиглэнгийн үнийг “хазаарлах” боломжгүй болж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, хөшүүрэгдээд ч нэмэргүй, өсч байдаг шатахууны үнэ цулбуургүй болж байна. Тэгэхээр татвар нэмэх шийдвэрийг “анаж” буй шахатууны үнийн өсөлт хэдээр хэмжигдэхийг таашгүй.Залгамж чанараа хадгалаагүйгээс төрийн мэргэшсэн албан хаагч, сайн менежергүйн хар гайгаар үнийн өсөлтөд дарлуулсаар туйлдсан иргэдээ хэрхэн хамгаалах вэ гэх асуулт урган гарна.
 
ШАЛТАГ МУНДАХГҮЙ

Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гарсантай зэрэгцэн шатахууны жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр өссөн нь саяхных. Энэ үед дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс хамааран 2017 оны нэгдүгээр сарын шатахууны импортын үнэ 2016 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад төрөл тус бүр дээр 41-60 орчим ам.доллар/тонн-оор өссөн нь шатахууны жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлсөн гэх тайлбарыг албаныхан өгч байсан билээ. Гэвч энэ нь үгсэн хуйвалдсан шинжтэй байгааг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдэж байв. Ингээд импортлогч компаниуд 50 төгрөгөөр буулгасан нэрээр чимээ түрдээ намжсан хэрэг. Өнгөрсөн жилийн энэ үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байсан. Гэсэн хэдий ч цаашид бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж буйг олон улсын шинжээчид хэлж байсан билээ. Энэ сарын 3-ны байдлаар Brent маркийн газрын тосыг баррель нь 55.90 ам.доллараар борлуулж буй. Харин өнгөрсөн оны мөн үед 33.74 ам.доллар байжээ. Тиймээс энэ нь шатахууны үнийг огцом өсөхөөр нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гэвч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэх нь зайлшгүй. Харин үүнийг хэрхэн хүлээж авах нь үндэсний импортлогчдоос шалтгаалах нь. Унасан бөхөд шалтаг мундахгүйн адил шатахууны үнийг өсгөх шалтаг ч мөн мундахгүй биз ээ.

ТҮНШЛЭЛЭЭС ХАМААРАХ ҮНИЙН ӨСӨЛТ

Хэдийгээр татварыг нэмэгдүүлсэн ч үнийг өсгөхгүй байх боломж бас бий. Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлээс ха­маарах учиртай. Өн­гөр­­сөн Засгийн газрын үед шатахууны онцгой албан татварыг бүсчлэн нэмэгдүүлж байсан юм. Тухайн үед дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурч байсан хэдий ч валютын ханш өссөөр байсныг мартаж болохгүй. Гэсэн хэдий ч төр хувийн хэвшлийн түншлэлийг хослуулснаар бүтээгдэхүүний үнийг бууруулж болдог жишгийг харуулсан түүх ч бас бий. Тодруулбал, алслагдсан бүс нутгуудын шатахууны хэт ялгаатай үнийг төвийн бүстэй адилтган бууруулж байсан билээ. Хоёр жилийн өмнө дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ нэг баррель нь 100 гаруй ам.доллар болсон. Мөн манай улсад валютын ханш огцом өсч, эдийн засгийн хүндрэл үүссэн үед чөлөөт зах зээлийн зарчмаар явсан бол шатахууны үнэ 2000 хол давах байсан нь бодит үнэн. Энэ нь манай улсын газрын тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байсан юм.
 
ЭКСПОРТ, ИМПОРТ ТЭНЦЖЭЭ

Өнгөрсөн онд 1.1 сая тонн тос олборлон экспортлож улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн байгаа юм. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээг төрлөөр нь авч үзвэл АИ-92 октантай автобензин 28 хувь, А-80 октантай автобензин тав орчим хувь, дизель түлш 48 хувь, онгоцны түлш хоёр хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий / 17 хувийг эзэлж байна. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, хоёр хувийг БНХАУ, дөрвөн хувийг бусад ул­суу­даас импортолдог билээ. Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломжтой болсон. Өмнө нь Роснефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гар­гадаг болсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйц­дэг болсон хэмээн албаныхан мэдээлж байв. Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын нутаг дэвс­гэрт газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 32 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 25 тал­байд Бүтээгдэхүүн ху­ваах гэ­рээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажил­лагаа явуулж буй. Тухайл­бал, 2016 онд Эргэл XII, Арбулаг XXIX талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ ши­нээр байгуулсан ба Шарга III талбайд сонгон шал­­гаруулалт явуулж байгаа 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.