2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Улс төр » Баянзүрх дүүрэгт болж байгаа “багт наадам”-ын эргэн тойронд

Баянзүрх дүүрэгт болж байгаа “багт наадам”-ын эргэн тойронд

Нийтлэлийн төрөл: Улс төр, Сонгууль

Баянзүрх дүүрэгт болж байгаа “багт наадам”-ын эргэн тойронд- Баянзүрх дүүргийн өлсгөлөнг дэмжиж өдөртөө эргэлдэж байгаа хүмүүс 40-50 мянган төгрөг авч байгаагаа нэрээ нууцлахыг хүсэж мэдээлэл өгсөн иргэн хэлсэн юм-

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон Нийслэлийн Засаг даргын шийдвэр улс төржилт намжсан өдрүүдийг нойрноос сэрээв. Аравдугаар сард болж өнгөрсөн сонгуулийн маргаан нийслэлийн нэг дүүрэгт “багт наадам” болж хувирна гэж хэн санах вэ? Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН ялсан. Гэхдээ ИТХ-ын 41 суудлын 22-ыг АН, 19-ыг нь МАН авчээ. АН-ын зургаан гишүүн сонгуулийн явцад хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхдэж шүүхдэж ялагдаад, нэг суудал дээр нь дахин сонгууль явуулахаар болсон тул Нийслэлийн Засаг дарга дүүргийн шинэ Засаг даргыг батламжлаад байгаа юм байна.

Шинэ Засаг дарга ажилдаа орохоор очтол (энэ сарын 3-ны өглөө) түүнийг ЗДТГ-ын байранд эсэргүүцэгчдийн бүхэл бүтэн баг онцгой хөтөлбөртэй угтаж. Багт наадмын гийчид ЗДТГ-ын байрыг гадна дотногүй бүчиж, уриа лоозон барьж хэнийг ч оруулж гаргахгүй байсан тул цагдаагийнхан хэв журам сахиулахаар яваад очиж. Гайхалтай нь тэд цагдаагийхныг ЗДТГ-ын байр руу нэвтрэх үед амьсгалд нөлөөлөх бодис шидэж үймээн тарьчихаад хамаг бурууг цагдаа нар луу чихэж, “тэд нулимс асгаруулагч” хэрэглэсэн гэж буруутгав. Үйл явдал, баримт хүмүүсийн гар утас, камерын дуранд бичигдэж үлдсэн учраас өнөөдөр цагдааг зүхэх хүн харин цөөн байна. Муу л бол захын хар овоохой гэдэг шиг, муу л юм дуулдвал бурууг нь үүрээд чимээгүй үлддэг цагдаа энэ удаа хүн болгон камертай болсны ачаар “аврагдав” бололтой.

Баянзүрх дүүрэгт болж байгаа “багт наадам”-ын эргэн тойронд

“Багт наадам”-ыг Ерөнхий зохион байгуулагч нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдаваа. Д.Пүрэвдаваа гэгч энэ хүн Э.Бат-Үүлийг Нийслэлд засаглаж байх үед хамгийн их хэл аманд өртсөн дүүргийн Засаг даргаар тодорсон нэгэн. Ажилчдаа доромжилж, гар хүрсэн, албаны Соната-7 автомашиныг голж Лексус 470 хөлөглөсөн, нэг л шийдвэрээр Баянзүрх дүүргийн 28 хорооны Засаг даргыг халж, 216 хэсгийн хороодын даргыг гудамжинд гаргасан. Зөвхөн нэг удаагийн амралт зугаалгадаа 18 сая төгрөг зарлагдсан зэрэг олон содон мэдээлэл өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн хуудсыг “чимж” байсныг хүмүүс санаж байгаа байх.

Тамга тэмдэг, сандал ширээний төлөө дүүргийн ЗДТГ-ын байраа террористуудын бэсрэг довтолгооны бай болгох шахсан Д.Пүрэвдаваагийн дараагийн төлөвлөгөө нь харин өлсгөлөн байж. Үймээний дараа хэсэг иргэд өрөвдүүлж, дэмжүүлэх гэсэндээ өлсгөлөн зарлаад хэвтчихэж байна.   

Харин өчигдөр Баянзүрхийн “багт наадам”-ыг дэмжиж байгаагаа өөр хэд хэдэн хүн мэдэгдээд авлаа. Тэд бол Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл болон О.Магнай нар байв. Э.Бат-Үүл хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, “Баянзүрх дүүрэгт болж байгаа шиг үйл явдал орон даяар болж байна. Ард түмний сонголтоор бий болсон засгийн эрх мэдлийг хүч түрэн булаан авч байна. АН  өнгөрсөн сонгуулиар 104 суманд ялалт байгуулсан. Одоо болтол 74 сумын Засаг даргыг батламжлаагүй байна. Өнөөдөр эрх баригчид засаглах эрх мэдэл гэлтгүй шүүхийн эрх мэдэл рүү халдаж байна. Засаг захиргааны эрх мэдлийг хууль бусаар булааж авч байгаа үйлдэлд нь цагдаагийн байгууллага дэмжлэг үзүүлж байна. Тиймээс энэхүү үйл ажиллагааг бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэв. 

Сонгуулийн үр дүнгийн зарга, хэрүүл он дамжин үргэлжилж байгаа тохиолдол нь шинэ юм биш. Баримт сөхвөл орон нутгийн сонгуулийн маргааны эхлэл нь засаг захиргааны эрх мэдлийг хууль бусаар булааж авлаа гээд яриад зогсож байгаа Э.Бат-Үүл даргаас өөрөөс нь эхлэлтэй. 

Тодруулбал, 2012 оны ИТХ-ын сонгуулийн дараа Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын 22 суудлыг авсан дүүргийн МАН Засаг даргаараа Р.Дагвыг нэр дэвшүүлсэн. Гэвч энэ хүнийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл батламжлаагүй бөгөөд тус дүүргийн Засаг дарга АН-аас томилогдсон. Мөн Налайх болон Багануур дүүрэгт яг энэ жишээ давтагдаж байсан юм. Энэ үед хариуцлага, хуулийн тухай ганц ч үг амнаасаа унагаж байгаагүй Э.Бат-Үүл ийм хүйтэн хайнга, дээрэнгүй байсан хүн өнөөдөр гэнэт хууль яриад, ардчилал яриад, ард түмээн болгоомжтой бай гэж хашгирах сонин бөгөөд Баатарыг “багт наадмын” бас нэг тод дүр болгон харагдуулах нь эмгэнэлтэй.

Эргэн сануулахад, 2012 оны УИХ болон Нийсэл, орон нутгийн сонгуулийн дараа хуулийн эрх мэдлийг хэтэрхий гэмээр сульдаасан хэргүүд олон аймаг, сум дүүрэгт гарсан. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээс эхэлсэн аймгуудын Засаг даргын батламжлах явц бараг АН-ыг бүтэн дөрвөн жилийн турш засгийн эрх барих хугацаанд үргэлжилсэн. Ихэнх аймгуудад хууль зөрчсөн томилгоо явагдсан бол Н.Алтанхуягаас эхэлсэн “өвчин”-ний халдварыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд ч яаравчлан “тээж” Налайх, Багануур, Сонгинохайрхан дүүргийг “халтартуулж” орхисныг дээр дурдсан. Ийм шийдвэр гаргаж явсан хүн өнөөдөр хууль яриад, тэгш эрх яриад зогсож байхад хэн итгэх юм бэ.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрны гадаа өөрсдийнхөө амь насаар дэнчин тавиад өлсгөлөн зарлаж байгаа хэдэн хүн бий. Яах гэж юуны тулд өөрсдийгөө золиослож байгаагаа тэд өөрсдөө сайн мэдэж байгаа байх. Ямартаа ч өлсгөлөнг дэмжигчид гэж хэсэг хүмүүс өдөртөө 10-11 цагийн үед бараг цагийн хуваарийн дагуу шахуу цуглан, шөнөдөө тарчихаад дэргэдүүр нь эргэлдсэнийхээ төлөө цалин авч байгаа талаар дотроосоо мэдээлж байна. Мэдээлэл өгсөн “өлсгөлөнг дэмжигч” иргэний яриагаар тэднийг сахиад, цалинг нь олгож, өдөрт аарц, халуун цай хоолоор таслахгүй байх үүрэгтэй машинууд ч энд байрлалаа эвтэйхэн олоод зогсчихсон байгаа гэнэ. Иргэд мөнгөөр “өлсгөлөнг дэмжигч” хийж байгаа нь аймшигтай.

АН болон иргэний хөдөлгөөнүүдийг ид жагсаал цуглаан хийж байх үед жагсагчдын ханш 5000 төгрөг байсан гэдэг юм. Гэвч хүмүүс ийм бага мөнгөөр одоо жагсахаа байсан аж. Өнөөдөр Баянзүрх дүүргийн өлсгөлөнг дэмжиж өдөртөө эргэлдэж байгаа хүмүүс 40-50 мянган төгрөг авч байгаагаа нэрээ нууцлахыг хүсч мэдээлэл өгсөн иргэн хэлсэн юм. Энэ их мөнгө хаанаас гарч байгаа нь сонин. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байрнаас худалч хүнд арав алхаад дүүргийн Цагдаагийн хэлтэс байрлаж байгаа. Энэ мэдээллийг шалгаж болох уу, хуулийнхаан. Өнөөдөр цалин цалингүй, орлоготой орлогогүй өдөр хоногийн өнгөрөөж яваа иргэд олон бий. Гэсэн ч хоосон хүнд хоол олж өгөхийн тулд эрүүл мэндээр нь тарчлааж, тэр зовлонгоор нь улс төр хийж болохгүй биз дээ Д.Пүрэвдаваа дарга аа.  

Баянзүрх дүүрэгт болж байгаа “багт наадам”-ын эргэн тойронд

 

Эх сурвалж: pressnews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.