2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчид

Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчид

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Авилга

Б.ОЧИР

	 Б.Пүрэвдоржийн зарласан оффшор данс эзэмшигчидУИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоортолгойлуулсан АН-аас нэр дэвшижсонгогдсон нэр бүхий таван гишүүнУИХ-ын даргад 2017 оны хоёрдугаарсарын 24-нд нэгэн тогтоолын төслийгөргөн мэдүүллээ. Тэр нь Монгол Улсыниргэдийн оффшор бүсийн банк дахьхадгаламжтай холбоотой мэдээллийгавах хүсэлтийг олон улсын дүрэмжурмын дагуу холбогдох байгууллагадгаргах, хадгаламжийн эх үүсвэр ньМонгол Улсын хууль тогтоомжид нийцэжбайгаа эсэхийг шалгаж, олон нийтэдмэдээлэх, Монгол Улсын иргэд, ажахуйн нэгжийн оффшор бүсийн банкиндбайршуулсан хөрөнгө хууль бус болохнь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэйашиг сонирхол нэгтэй, ураг төрлийнхолбоотой иргэнийг төрийн албанднаймаас доошгүй жилээр ажиллахыгхориглох, одоо төрд алба хашиж байгаатохиолдолд төрийн албан тушаалаас ньчөлөөлөх, эргүүлэн татах агуулга бүхийхулийн төслийг санаачлан УИХ-д өргөнбарих чиглэлийг Засгийн газарт өгөхтухай УИХ-ын тогтоолын төсөл юм.

Үүнийг нь УИХ-ын дарга М.Энхболдхүлээн авчээ. Тиймээс ирэх хаврынчуулганаар энэ асуудлыг хэлэлцэхболомжтой юм.

Төслийг санаачлагч УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж “…Монгол Улсын  ИхХурал хаврын ээлжит бус чуулганзарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал, ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийнөндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувшуулан оффшор бүсийн дансандбайршуулсан явдал. Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь  Эрдэнэтийн 51 хувьтайхолбоотой. Тухайн үеийн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан С.Баярын найз Жаст ХХК-ны захиралШ.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 ам.сая долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаалтын эсрэг хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулиар 20,000 ам.доллараас дээшгүйлгээг бүрэн хянадаг болсон. Гэтэл үүнээс 5500 дахин их буюу 109 ам.сая доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр Стандарт банкнаас зээлсэн 109 сая ам.доллароффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс энэ хөрөнгийг шалгахзорилгоор өргөн барьж байгаа” гэлээ. Түүнчлэн Б.Пүрэвдорж гишүүн “…ХЗДХЯ-наас өргөн барьж байгаа оффшорбүстэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн сар болж байна. Хэлэлцэгдсэн ч оффшор бүсэд хөрөнгөхадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар олж авсанхөрөнгөө оффшор бүсэд хадгалсан хүмүүсийг хэрхэх талаар энэ хуулийн төсөлд нь тусгаагүй. УИХ дахь АН-ынбүлэг энэ хуулийн төслийг хатуу нөхцөлтэйгөөр урагшлуулахыг хүсч байгаа. Гэтэл энэ хуулийн төсөлхэлэлцэгдэхгүй удаад байгаа шалтгаан бол МАН дахь оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нөлөөлөлбайна. Тиймээс үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй” гэсэн юм.

Гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл хавсралттай. Уг хавсралтад Оффшор бүс дэх данс эзэмшигч 13 хүнийг нэрлэн, шалгах үндэслэлийг тайлбарласан байна.

1.“Жаст” компанийн захирал асан Ш.Батхүү. Түүнтэй ашиг сонирхол нэгтэй, хамт шалгах шаардлагатай хүмүүсээрЕрөнхий сайд асан С.Баяр, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байхдаа 100 сая ам.долларын баталгаандээр гарын үсэг зурсан Ч.Ганзориг, дээрх баталгаа гаргах үед ТӨХ-ны дарга байхдаа гарын үсэг зурсан, одоогийнҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, УБТЗ-ын ерөнхий захирал байхдаа 40 сая ам.долларын баталгаанд гарын үсэг зурсанТ.Очирхүү нарыг нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, 2007-2009 оны хооронд тэр үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайдС.Баяр, ТӨХ-ын дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарУБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Жаст” компанид баталгаа гаргаж өгсөн. Гэвч 2016 оны есдүгээр сарынЛондонгийн Арбитрын шийдвэрээр уг өрийг дээрх хоёр компани төлөөд эхэлсэн.

2. Бизнесмэн Сү.Бат-Очир. Ерөнхий сайд асан Сү.Батболдын төрсөн ах. Тэрээр нэг оффшор данстай бөгөөдтүүнд нь байх хууль бус орлого нь “Бороо гоулд” ХХК, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаахудагийн уурхайтайхолбоотой байж болзошгүй гэнэ.

3. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн авга ах Ч.Батзориг. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал асан. Оффшортдолоон данстай энэ эрхмийн хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гаргасан 100 саяам.доллартай холбогдож болзошгүй.

4. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захирал асан тэрээр оффшорт хоёр данстай. Төмрийн хүдэр үнэтэй байх үед төмрийн хүдрийг хоёр гэрээгээр экспортолж, их хэмжээний орлого нуусан байжмагадгүй гэнэ. Энэ асуудлаар нь түүнийг 2012-2015 оны хооронд шалгаж байжээ.

5. Сангийн сайд асан Я.Очирсүх оффшорт нэг данстай гэнэ.

6. НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай.

7. НИК, Петровис ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Оюунгэрэл “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхайтайхолбоотой хууль бус орлого олсон байж болзошгүй.

8. С.Баярын дунд охин, “Голден Уеллен Инк” компанийн захирал Б.Бадамханд 1981 онд төрсөн. Оффшортдөрвөн данстай. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 саяам.доллартай холбогдож болзошгүй.

9. С.Баярын том охин Б.Нандин /1977 онд төрсөн/ болон Энрико Дел Каса оффшорт хоёр данстай. Хууль бусорлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

10. С.Баярын бага охин Б.Хонгор. 1992 онд төрсөн. Хууль бус орлого нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болонУБТЗ-аасбаталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

11. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшорт нэг данстай. Түүнийг Сангийн сайд байхад Оюутолгойн гэрээзурагдсан байдаг. Хууль бус орлого нь “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг уурхай, “Оюутолгой” ХХК-тайхолбоотой байж болзошгүй.

12. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оффшорт нэг данстай. Тэрээр өмнө нь байгаль орчны сайдаар ажиллаж байсан.

13. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн төрсөн ах Ц.Сэргэлэн. Оффшорт нэг данстай. Хууль бус орлого нь хууль бусгазрын наймаатай холбоотой байж болзошгүй.

Ийн оффшор данс нь ил болсон 13 хүнтэй холбоотой мэдээллийг шалгуулах нь зүйтэй гэж Б.Пүрэвдорж тэргүүтэйгишүүд үзжээ. Эндээс үзвэл нэр дурдагдсан хүмүүсийн дийлэнх нь МАН-ын харьяа хамааралтай байна. Тиймээсэрхэм гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг ажил хэрэг болгож, УИХ-аас тогтоол гаргаж, улмаар Засгийн газархуулийн төсөл боловсруулна гэдэг юу л бол. Харж л байя.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.