2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Шуугианы эзэн » УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг яллагдагчаар татлаа

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг яллагдагчаар татлаа

Нийтлэлийн төрөл: Шуугианы эзэн

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Гарамгайбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Нэгэнт яллагдагчаар татагдсан тул үргэлжлүүлэн хорих санал гаргасан ч шүүхээс Б.Гарамгайбаатарыг бие тааруу гэх шалтгаанаар ийнхүү батлан даалтад гаргасан байна.

Гэхдээ АТГ-аас үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт хүргүүлжээ. Хүсэлтийг прокурор хянаж үзээд шүүх рүү шилжүүлвэл Б.Гарамгайбаатарыг цагдан хорих эсэх шүүх хурал дахин болох юм.

Харин сэжигтнээр татагдсан Н.Батбаярыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос гаргаад байгаа. Прокурорын саналыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм.  УИХ-ын гишүүн асан Н.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа бол  УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж буй. Үүнтэй холбогдуулан түүний хүү "Монроуд" компанийн захирал Г.Тэнгис, тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм.

Б.Чимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn