2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Чечениүдэд худалдагдсан гэгдэж байсан Москва дахь Монголын элчингийн байран дахь КАЗИНО ямар учиртай вэ?

Чечениүдэд худалдагдсан гэгдэж байсан Москва дахь Монголын элчингийн байран дахь КАЗИНО ямар учиртай вэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, УИХ

Чечениүдэд худалдагдсан гэгдэж байсан Москва дахь Монголын элчингийн байран дахь  КАЗИНО ямар учиртай вэ?

Москва дахь манай улсын Элчин сайдын яамны байртай холбоотой шинэ мэдээлэл цацагдаж эхлээд буй. Тэгвэл элчингийн байртай холбоотой асуудал өмнө нь ч дуулиан дагуулж байсныг эргэн сануулъя. ОХУ дахь манай улсын ЭСЯ-ны хоёрдугаар байр зарагдсан, түрээслэгдсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор тухайн үед элчингээр сууж байсан Д.Идэвхтэнг АТГ-аас дуудаж байсан нь 4 жилийн өмнөх хэрэг явдал билээ.  Тэр үед Москвад байрлах Монголын Элчин сайдын яамны 10 давхар бүхий II байрыг манай эрх мэдэлтнүүд чеченүүдэд худалдсан гэх яриа олон нийтийн дунд түгээд байсан юм. Түүнчлэн Л.Хангай  Элчин сайдын үед зарагдсан гэх мэдээлэл ч байсан.  Москва дахь манай Элчин сайдын яамныхан өмнө нь тус байранд амьдардаг байсан бөгөөд  байргүй болсноос хотын гаднаас ажилдаа ирдэг. Тэгэхдээ өглөө, оройдоо тус бүр хоёр цаг шахам явж ажилдаа ирж, гэртээ харьдаг болсон талаар, мөн  Москва дахь манай ЭСЯ-ны  II байр нь Америкийн Элчин сайдын яамны дэргэд, хотын төвд байдаг, энэ байр бүхэлдээ Монголын мэдлийнх байсан ч одоо зөвхөн нэгдүгээр давхрын хэдэн өрөөнд манай консулынхан суудаг гэдгийг эх сурвалжууд хэвлэлийнхэнд дуулгаж байсан байдаг.

Тэгвэл энэ удаа Оросын хэвлэлд манай улсын элчингийн байртай холбоотой анхаарал татсан мэдээлэл гараад байна. Тиймээс ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил болоод Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нар тайлбар хийх ёстой болоод байгаа юм. Мэдээллийг тодотгоход, ОХУ-ын мэдээллийн Лайф агентлаг энэ дугаар сарын 6-ны орой сайтаараа /life.ru/ дамжуулан сэтгүүлч Екатерина Юмановагийн бичсэн “ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МОСКВА ДАХЬ МОНГОЛЫН ДИПЛОМАТ КОРПУСЫН МЭДЛИЙН БАЙРАНД АЗ, ЁНДОО ҮЗДЭГ РУЛЕТ ТОГЛООМЫН КАЗИНО АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЭВ” гэсэн мэдээ цацаж эхлэснийг sonin.mn сайтад бүрэн эхээр нь орчуулж нийтлэжээ. Орчуулсан мэдээллээс энд ишлэн хүргэж буйг тодотгоё.

Арбатын өргөн чөлөөнд байрлах нэгэн байрны хонгилд 1 сая долларын үнэ бүхий 17 автомат тоглоомын машин, 5 рулетын ширээ бүхий нууц казино ажиллаж байжээ. Мөрдөн шалгалтаар Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын газартай хаяа залгаа энэ байр нь Монголын Засгийн газрын мэдлийнх болох нь тодорхой болжээ. Хотын Цагдаагийн газар энэ хэрэг явдалд эрүүгийн хэрэг үүсгэж, Дипломат төлөөлөгчийн мэдлийн байранд ямар, арга замаар казино ажиллах болсныг илрүүлэхээр ажиллаж байна. Цагдаагийн алба  нууц ажилтныхаа ирүүлсэн “Эрхэм хүндэт Александр таныг эмчилгээний йогийн клубээр хүссэн цагтаа үйлчлүүлнэ үү. Курс эмчилгээ эхний удаад үнэ төлбөргүй. Хаяг: Москва, Каменная гудамж,  Слобода, 1. гэсэн зараар нууц казино үйлчлүүлчээ татаж байна гэсэн мэдээг шалгаж эхлэв. Ажиллагаа эхлэнгүүтээ л шуурхай ажилтнуудын нүдийг бүлтийлгэж орхив. Дээрх хаяг нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамных байх нь тэр. Йогийн клубын орц  нь энэ байрны Спасопесковский переулок, 7/1 гэсэн хаягтай байв.

Отоонд сууж байсан ажилтнуудад ихэвчлэн үнэтэй машин унасан, нэр хүндтэй байхаар, бүдүүн бүдүүн эрчүүл  орой, үдэш болонгуут йогийн клубт ирж байгаа атлаа ямар ч солих хувцсаа хийсэн цүнх, алчуур энээ тэрээгүй ирж байгаа нь анзаарагдав. Шуурхай ажилтнууд байранд орж, 3 давхарт гарахад зүүн жигүүрт нь электрон цоожтой, төмөр хаалганы цаана клуб байрлаж байв.Дотогш ороход тэнд автомат тоглоомын машинууд, рулетын ширээ, амралтын өрөө, хясаа солих касстай жинхэнэ нууц казино байж байх нь тэр. Кассаас нь 20 сая рубль гарч ирлээ. Казинод бооцоо хураагч, дилер, касс, хамгаалагч гээд 10 шахам хүн ажиллаж байв. Жижүүр болох залуу эр  шуурхай ажилтнуудад энд ажиллахад 2 дахин илүү цалин өгдөг, би бүр шинэ Audi авч амжсан гээд

Казиногийн орлого хотын нэг компаний дансанд шилждэг, тэндээсээ ихэвчлэн  Land Cruiser зэрэг үнэтэй жийпны шинэ загваруудыг бөөний үнээр худалдан авч, Кавказ руу аваачин өндөр үнээр зардаг гэж мэдүүлсэн байна.

Цагдаагийн байгууллага хууль бус, мөрийтэй тоглоомын бизнес эрхэлсэн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ба яаж гадаадын дипломат төлөөлөгчийн газрын байранд мөрийтэй тоглоомын газар ажиллах болсныг илрүүлэхээр ажиллаж байна. Энэ байшин нь Монгол  Улсын Засгийн газрын өмчид бүртгэгдсэн байдаг.

Монголын дипломат төлөөлөгчдөөс хэн нь энэ казинотой холбоотой болохыг илрүүлэхээр ажиллаж байна.Энэ хэрэг цаашид ОХУ-ын хууль тогтоомжийг  зөрчөөд зогсохгүй, олон улсын дипломат харилцааг зохицуулдаг Венийн конвенцийг ч зөрчсөн болж даамжрах нь. Энэ байранд Монгол Улсын Консулын газар байрладаг. Түрээслэдэггүй учир казино хэрхэн бий болсон нь ихээхэн сонирхолтой байна гэж цагдаагийн ажилтан мэдэгдлээ. Ажиглагчид энэ хэрэг явдал Монголын дипломат ажилтнуудыг цочоохгүй биз. Тэд удалгүй агуулах сав, өрөө байраа түрээслэсэн гэрээ гаргаж ирж тэнд юу хийдгийг мэдэхгүй гэцгээнэ гэж өмгөөлөгч Руслан Коблев манай агентлагт мэдэгдлээ.”  хэмээн мэдээлэлдээ өгүүлсэн байгаа аж.

Тэгэхээр казино илэрсэн байр нь  Монгол Улсын Засгийн газрын өмчид бүртгэгдсэн байдаг гэдгийг  сэтгүүлч тодотгожээ. Энэ нь манай талаас эрх мэдэлтнүүд уг асуудалтай ямар нэг байдлаар холбоотой юу гэдэг асуултыг шууд дагуулж байгаа юм.

Түүнчлэн ГХЯ уг асуудлаар яаралтай тайлбар хийх ёстойг дахин хэлье.

Дипломат албаны тухай хуульд “Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаарна… Дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. гэж заасан байдаг.

Тэгэхээр ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны байрыг бусдад эзэмшүүлэх асуудал Засгийн газар хийгээд УИХ-ын мэдлийн асуудал байтал, өнөөдөр тэнд НУУЦ КАЗИНО ажиллаж байгаа нь үнэхээр үнэн бол манай эрх мэдэлтнүүд энэ талаарх мэдээллийг илүү тод болгож, хариуцлагатай хандах хэрэгтэй байна.

Эх сурвалж: tsag.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.